x

Б.Цацрал: Хилээр орж ирсэн элэг нэгтнүүддээ туслах хэрэгтэй

"Монгол туургатан төв холбоо", "Урбан иргэдийн форум", "NoDoubleStandard" иргэний хөдөлгөөнөөс "Монгол туургатанд туслах үндэсний хөдөлгөөн" өрнүүлэх талаар мэдээлэл хийлээ. 

"Урбан Иргэдийн Форум"-ын төлөөлөл Б.Цацрал "Элэгт нэгтнүүд маань Монгол Улсыг зорин ирж байна. Аль улсаас яах гэж ирсэн гэдгээс нь үл хамаарч хүн гэдэг утгаар нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Хилээр орж ирсэн элэг нэгтнүүддээ ямар тусламж үзүүлэх, хэрхэн ажиллах талаарх зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. 

Манай улс олон улсын байгууллагуудаас жил бүр тусламж дэмжлэг авдаг. Бидэнд шийдэх олон асуудал бий. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр элэг нэгтнээ гэсэн халуун сэтгэлтэй, нэг үндэстэй, хүний амь бүхнээс чухал гэдэгт нэгдэж, хүмүүнлэгийн үйлсэд оролцоосой гэж уриалж байна.

Хүний эрхийн тухай ямар ойлголттой улс гэдгээ батлан харуулж, нэг зүгт харах хэрэгтэй байна. Хилээр орж ирж байгаа залуучууд болгоны ард гэр бүл үр хүүхэд, аав, ээж нь байгаа. Ийм гэнэтийн хагацал гэдэг маш хүнд. Эдгээр хүний оронд өөрсдийгөө тавиад үзэхэд харамсалтай байна.

Хүний амь нас хамгаас чухал гэдгийг ойлгож гар гараасаа бариасай гэж хүсч байна. Олон чухал шаардлага үүсч байгаагын нэг нь ихэнх хүмүүс 30 хоногийн визээр орж ирсэн. Тэгэхээр энэ хугацаа дуусахад хэрхэх талаар Монгол улсын Засгийн газар маш тодорхой болгож, олон улсад мэдээлэл өгөх хэрэгтэй. Элэг нэгтнээ албадан гаргахгүй байх хэрэгтэй байна. 

Аравдугаар сарын 1-нээс хоёр утас гаргаж, операторын ажил хийнэ. ОХУ-аас ирж буй элэг нэгтнүүдэд тусламж дэмжлэг хэрэгтэй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ТВ зарлаад тус болохоосоо ус болох нь (172.69.252.134)
    Зочин
    2022 оны 09 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 33 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 42 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 47 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 20 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 26 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 29 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 21 цаг 11 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top