x

Гуйж гувшиж сайд болоод ганцхан үгээр салбараа татаж унагаасан сайд

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хатагтайн тухай мэдэхгүй хүн Монголд байхгүй дээ. ТВ5 телевизийн захирал асан, сэтгүүлч гишүүн. 2012 оны сонгуулиас хойш завсаргүй гурван удаа УИХ-д сонгогдсон. МАН-ынхан гурваас илүү сонгогдсон гишүүдээ “дархан түшээ” энэ тэр гэж хөөргөдөг, зусарддаг билүү. Мөн 2017 оноос хойш “завсаргүйгээр” гурван удаа гурван яам дамжин ажиллаж байна.

Гэхдээ юу юунаас илүү “Монгол төрийн хатан эрдэнэ” цолыг авсан анхны (бас эцсийнх нь байгаасай гэж залбирдаг даа) эмэгтэй гэдгээр нь андахаа больсон байх. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн бөгөөд Эрүүл мэндийн сайдД.Сарангэрэлийг “Төрийн хатан эрдэнэ”-ээр тодруулсан нь явдал нь Богд хаант засгийн үеэс хойш 100 жилийн дараа болсон “түүхэн” үйл явдал байв шүү. Манай спикер бас л шогийн мэдрэмж гэж “агуу” хүн дээ. Эрүүл мэнд, Байгаль орчин, Хөдөлмөр, нийгэм хамгаалал гээд мэддэггүй, оролцохгүй салбар ч гэж энэ хүнд алга. Аргагүй л "төрийн хатан эрдэнэ" мөн санж.

Гэтэл “хатан эрдэнэ” маань сүүлийн үед буюу шинэ албан тушаал авснаасаа хойш байн байн будилах болов. Хамгийн түрүүнд “Албан өрөөндөө мөрийтэй тоглосон” асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх болзол хангасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргыг “Чөлөөлөх үндэслэлгүй” гэж Засгийн газрынхаа шийдвэрийг сөрөв. Түүнийхээр бол “авилга бол нийгмийн үзэгдэл” гэдэг шиг “төрийн албан тушаалтан мөрийтэй тоглох нь ажил хэргийн нэг хэсэг” юм шиг байна.

Тэр маргаан дуусаагүй байтал өчигдөр төрийн ордонд зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэл “Манай яамныхан ядуу өрхүүдээ “улны айл” гэж нэрлэдэг. Улны айлуудыг ядуурлаас гаргана” гэж амлав. Сайдын хэлснээр ядуурлын түвшингээс доогуур амьдралтай эдгээр өрхүүдэд оноосон “зорилтот бүлэг” гэдэг нэр ойлгомжгүй, тодорхойгүй байгаа учраас цаашдаа албан ёсоор “улны айлууд” гэж нэрлэхээр тогтож байгаа бололтой юм. "Улны айл" гэж байгаа болохоор тэдний доор “шалны айл” гэж бас байх хэрэгтэй болох биз. Үүний төлөө салбарын яам дахиад хичээл зүтгэл гаргах юм байна гэж ойлголоо.

Харамсалтай нь, сайдын хэлсэн энэ үг олон нийтийг бухимдуулаад зогссонгүй, салбарынхаа, яамныхаа ажилчдыг, тэдний өнгөрсөн жилүүдийн хүч хөдөлмөрийг (хөдөлмөрлөсөн нь үнэн бол шүү дээ) тэр чигээр нь татаж унагав. “Улны айл” гэдэг энэ доромж үгийг хэлэлцүүлгийн үеэр “албан ёсны нэршил” болтол нь хэрэглэсний төлөө сайдыг огцруулаад зогсохгүй салбарын ажиллагсадтай нийтээр нь ёс суртахуун ярих хэрэгтэй болж байх шиг байна. Төрийн албан хаагч гэдэг төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний ажилтан болохоос биш иргэдээ анги, давхарга болгож хуваагаад “улны”, “шалны” гээд доромжлоод, ялгаварлаж гадуурхаад суух ёс суртахууны эрх хэнд нь ч байхгүй.

Энэ үүднээсээ сайд Д.Сарангэрэлээс гадна энэ нэрийг хэлсэн, хэрэглэсэн бүх албан хаагч нартай ёс суртахууны хариуцлага ярих ёстой болж байх шиг. Тэгэхгүй бол "Би ингэж нэрлээгүй, тэд л ингэж хэл гэсэн" гэж мэтгэх л хүн дээ. Гуйж гуйж нэг яамны сайд болж аваад ганцхан үгээр бүхэл бүтэн салбараа татаж унагаадаг сайд гэж байх аа.

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 9 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 20 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 26 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 1 цаг 7 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 1 цаг 10 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 1 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02 Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа
Top