x

Украины эзлэгдсэн нутгийн иргэдийг ОХУ-д нэгтгэхээр санал авч эхэллээ

Өчигдөр буюу баасан гаригт Украины эзлэгдсэн бүс нутгийн иргэд ОХУ-д нэгдэх асуудлаар саналаа өгч эхэлжээ. Буутай орос цэргүүд айл бүрийн хаалгыг тогшиж, иргэдээс амаар саналыг нь аваад өөрсдөө хуудсан дээр тэмдэглэж байна. “Саналаа амаар хэлснийг цэргүүд хуудсан дээр тэмдэглээд авч явж байна” гэж Энергодар хотын оршин суугч эмэгтэй BBC сувагт мэдээлжээ.

Украины өмнөд бүсийн Херсон хотын төвд байрлуулсан саналын хайрцгийг буутай цэргүүд хамгаалж, хүмүүсийн саналыг цуглуулж байгаа тухай гэрчүүд мэдээлсэн байна. Айл бүрийн хаалгыг тогтших замаар санал хураах аргыг иргэдийн “аюулгүй байдал”-ыг хангах зорилготой гэж Оросын төв мэдээллийн агентлаг тайлбарлажээ.

“Биеэр очиж санал өгөх хэлбэрийг зөвхөн есдүгээр сарын 27-нд хэрэгжүүлнэ. Бусад өдрүүдэд санал хураалтыг олон нийтийн газар болон айл өрхүүдээр зохион байгуулах юм” гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Буутай цэргүүд санал авахаар ирэхэд “үгүй” гэсэн сонголт хийсэн аавынхаа тухай Мелитополь хотын оршин суугч эмэгтэй мэдээлжээ. Ийм сонголт хийхэд “яах ч үгүй” гэж цэргүүд хэлсэн ч сүүлд ямар нэг байдлаар шийтгүүлэхээс айж байгаагаа тэр ярьсан байна. Мөн хүн бүр тусдаа биш, өрхийн гишүүдийн дунд ганц саналын хуудас хэрэглэж буйг тэр эмэгтэй гэрчилжээ. Дөрвөн өдөр үргэлжлэх санал хураалтын үр дүнд Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийн иргэд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх эсэхээ шийдэх юм.

Ингэж нэгтгэснийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой. Гэвч Оросын эрх баригчид ийм аргаар эзлэгдсэн нутаг дэвсгэрийг өөрийн үндсэн газар нутагт тооцож, Өрнөдийн илгээсэн зэр зэвсгийн цохилтоос зайлсхийхээр оролдож байна. АНУ тэргүүтэй холбоотнууд Украинд орчин үеийн зэр зэвсэг нийлүүлэхдээ ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхгүй гэсэн амлалтыг шаардаж байгаа. Хэрвээ ингэвэл Украины хямрал улам гүнзгийрэх аюултай юм.

Оросын эрх баригчид “хуурамч санал хураалтынхаа ирц, үр дүн зэргийг хэдийнээ бэлдчихсэн байгаа” тухай тагнуулын мэдээлэл авснаа Их Британийн гадаад хэргийн сайд Жэймс Кливерли өчигдөр мэдэгджээ. Энэ сардаа багтаан Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудыг өөртөө албан ёсоор нэгтгэж дуусах зорилттой байгааг тэр мөн мэдээлсэн юм.

Харин Украины эрх баригчид санал хураалтын үр дүнгээс үл хамааран эзлэгдсэн газар нутгаа бүрэн чөлөөлөхөө мэдэгдэж байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 7 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 16 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 3 цаг 21 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 5 цаг 51 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 0 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 3 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 6 цаг 45 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top