x

Кино урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхижуулах, кино бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, монгол киног олон улсад сурталчилан таниулах зорилгоор Кино урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн I дүгээр ээлжийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨРӨЛ

Нэг. Эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл

А. Кино бүтээх төсөл

• Монголын түүхийг харуулах (олон ангит кино, уран сайхын кино, баримтат кино);

• Хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх (олон ангит кино, уран сайхын кино, баримтат кино, хүүхэлдэйн кино), эсхүл эрүүл мэндийн боловсрол олгох баримтат кино;

• Олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулах уран сайхны кино болон богино хэмжээний кино (Артхаус кино);

• Монголын соёл, ахуй амьдралыг харуулах кино эсхүл залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, богино хэмжээний кино.

Б. Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;

В. Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, төрөөс гадаадад монголын кино урлагийг сурталчлах, кино наадамд оролцох;

Г. Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

Хоёр. Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөл

А. Кино бүтээх төслийн төрөл зааснаас бусад чөлөөт сэдвийн арилжааны кино бүтээл

Б. Кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх төсөл

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ

Эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл - Кино бүтээх төсөлд 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх ба үүнээс залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд 80 хувь хүртэл, хамтарсан арилжааны кино хамтран бүтээхэд Монголын талын продюсерын санхүүжилтийн 30 хувь хүртэл, артхаус кино хамтран бүтээх бол Монголын талын продюсерын санхүүжилтийн 50 хувь хүртэл хувийн санхүүжилтийг Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлнэ.

Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөл - Сангаас олгох зээлийн дээд хэмжээ 1,000,000,000.0 /нэг тэрбум / төгрөг байна.

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ ТӨСӨЛ:

• Тухайн төсөл нь оюуны өмчийн зөрчилтэй байх.

• Кино үйлдвэрлэлд холбогдох тоног төхөөрөмж худалдан авах төсөл.

ТӨСЛИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Эхлэх: 2022.09.21 /08:30 цаг/

Дуусах: 2022.10.21 /18:00 цаг/

Хувь хүн болон албан байгууллага нь https://kuds.filmmongolia.gov.mn/auth/login цахим хаягаар төсөл илгээх боломжтой.

Холбоо барих утас: 93229322, 88191123, 88777688

Санал, хүсэлт, тодруулга авах бол Dsuren@filmmongolia.gov.mn хаяг руу илгээнэ үү.

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 6 цаг 27 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 36 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 6 цаг 41 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 9 цаг 11 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 9 цаг 20 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 9 цаг 23 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 5 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top