x

Найруулагч М.Батболдын гурав дахь бүтээл “Опал” жүжиг аравдугаар сарын 1-нээс тоглогдоно

“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Broadway” театрын алдарт бүтээл болох эл жүжгийг “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тариад амжсан Мягмарнарангийн Батболд найруулжээ.

Тус жүжгийн гол дүрийг соёлын тэргүүний ажилтан, тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна. Мөн энэхүү жүжигт Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Онон, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Т.Ариунчимэг болон Э.Чинзориг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээж буй бөгөөд тэд нэгэн тайзан дээр хоршин тоглох нь ээ.

Мөн тус жүжгийн ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны дизайнераар О.Булган, ассистент найруулагчаар С.Тэмүүжин, туслах найруулагчаар Ц.Энхтуяа, зөвлөхөөр Гэри Биондо, гүйцэтгэх продюсероор Ж.Энхзаяа, хэвлэлийн төлөөлөгчөөр Э.Булган ажиллаж байна.

“Орфей” театр энэхүү бүтээлээрээ өнөө цагийн хүмүүст хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьж буй аж. Мөн өмнөх бүтээлүүдээс өнгө аяс агуулгын хувьд өөр, харьцангуй бага орон зайд, цөөн үзэгчдэд тоглож, үзэгчид тайз хоёрыг нэг дор оршоож, амьд театрын гайхамшгийг харуулахыг зорьж байна.  Түүнчлэн тус театрын хамт олон энэхүү жүжгээ Монголд ажиллаж, амьдарч буй олон улсын үзэгчдэд зориулж, аравдугаар сарын 10-нд англи орчуулгатайгаар тоглохоор зэхэж байна.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal”.

“Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онд дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна. Одоо ч гэсэн гэрлээ түгээсэн хэвээр байгаа бөгөөд 2022 он гарсаар хоёр ч улсад амилжээ. Түүнчлэн энэхүү зохиол дэлгэцийн урлагт амилсан бөгөөд киночид дэлгэцийн бүтээл болгон үзэгчдэд хүргэж байв.

Дашрамд дуулгахад, “Опал” жүжиг "Хүн театр"-т тоглогдох юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 21 цаг 24 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 33 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 21 цаг 38 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top