x

Д.Сумъяабазар: Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй, хүмүүс улстөржүүлээд байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Энхтайваны гүүрний баруун талд “Эм Энд Жи констракшн” компанийн эзэмшлийн газарт орон сууц баригдаж байгаа. Тус 11.8 газар анх 2008 оны есдүгээр сарын 18-нд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын үед орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Улмаар “Эм Энд Жи констракшн” захирал А.Амарбаясгалан 2017 онд 5 хэсэг бүхий цогцолбор байгуулна гэж ярилцлага өгч байв. Үүнд, битүү усан парк, 3056 хүний суудалтай сагсан бөмбөгийн ордон, усан гулгуурын талбай, бассейн зэргээс гадна 5000 машины зогсоол, кинотеатр зэрэг багтах бөгөөд эзэмшлийн газрын 70 хувийг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн эзэлнэ гэж ярьж байв. Гэвч одоо орон сууцны барилга сүндэрлэж эхэлсэн нь олны хардлагыг дагуулж, авлигын тод жишээ хэмээн дүгнэж буй. 

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай танилцсан билээ. Энэ үеэр Ерөнхий сайдад Хотын дарга Д.Сумъяабазар “Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй” гэж мэдээлэв.

Тодруулбал, тэрээр “2008 онд анх орон сууцны зориулалттайгаар гарсан. Тухайн үед хүчингүй болгоод шүүхээр усан паркийн зориулалттайгаар гаргасан. Гэвч дахин шүүхээр хүчингүй болгоод “орон сууц, усан парк, тусгай зориулалт” гурван зориулалтаар гарсан. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгын явц хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдаж байгаа. Энэ асуудлыг хүмүүс улстөржүүлээд байгаа” гэсэн тайлбарыг өгөв.

Усан паркийн асуудалд дээр АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, барилга барьж байгаа “Эм Энд Жи” компанийг шалгаж байгаа аж. Тус компани одоогоор 25 давхар бүхий дөрвөн орон сууцын суурийг босгож, иргэдээс урьдчилсан захиалгаа аваад эхэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2 цаг 12 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 21 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2 цаг 26 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 4 цаг 56 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 5 цаг 5 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 5 цаг 8 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 5 цаг 50 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top