x

Сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг гаргалаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олон улс оронд бүртгэгдээд байгаа сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Тус байгууллагын экспертүүд аливаа халдварт өвчнийг аюулын төвшнөөр нь үнэлж, ямар ангилалд оруулахаа шийдвэрлэдэг. Сармагчны цэцэг өвчин одоо Covid-19-тэй цуг хамгийн аюултай өвчний ангилалд багтаж байна. Энэ хоёроос гадна полиомиелит (халдварт саа) өвчин бас энэ ангилалд багтаж байгаа юм.

Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол дэлхийн 75 улсад 16,000 гаруй тохиолдол илрээд байна. Мөн уг дэгдэлтийн улмаас амиа алдсан хүний тоо тав болжээ.

Хэдийгээр халдварын тохиолдол, нас баралтын тоо харьцангуй цөөн, хүндрэх эрсдэл бага байгаа ч вирусийн тархалтын хурд өндөр байгаа нь хамгийн аюултай өвчний ангилалд оруулах үндэслэл болсныг ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус хэлсэн байна.

Ийм шийдвэр гарснаар сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин бүтээх ажил эрчимжиж, халдвар тархалтыг зогсоох хариу арга хэмжээнд улс орнууд анхаарлаа илүү хандуулах ач холбогдолтойг тэр онцолжээ.

“Зөв бүлгийн хүмүүст хандсан зөв стратеги хэрэгжүүлж чадвал энэ удаагийн дэгдэлтийг зогсоох боломжтой” гэж доктор Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 3 цаг 28 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 4 цаг 19 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 1 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 5 цаг 8 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цаг 35 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 6 цаг 14 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 21 цаг 19 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 21 цаг 45 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 21 цаг 53 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 22 цаг 2 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 23 цаг 4 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 23 цаг 15 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин
iИх уншсан
Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу...
Top