x

“Тамгагүй төр” жүжгийг англи, хятад, солонгос хэлний синхрон орчуулгатайгаар тоглоно

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” эмгэнэлт түүхэн жүжгийг найруулагч Б.Баатар физикл драмын төрлөөр найруулан тавьсан нь Монголын соёл урлагийн түүхэн дэх дээд амжилтуудыг тогтоогоод байна.

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй 70 удаа тоглоход 40740 үзэгч үзэж, 5 тэрбум төгрөгийн орлого олоод буй.

Одоогоор түр завсарласан жүжиг долдугаар сарын 10-наас тайзнаа синхрон орчуулгатайгаар эргэн ирэх нь ээ.

Тэгвэл монголын аялал жуулчлалын оргил үед гадаадын үзэгчдэд зориулан Монголын нэрт дуун хөрвүүлэгчдээр жүжгээ англи, хятад, солонгос хэлнээ буулгасан байна. 

Англи хэлнээ орчуулагч Э.Содонтогос, Хятад хэл рүү хятад судлаач, нэрт орчуулагч Д.Болдбаатар, Солонгос хэлнээ орчуулагч С.Сүх-Очирын хөрвүүлснээр зэрэгцсэн орчуулгатайгаар үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Долоодугаар сарын 10-наас эхлэн Драмын театрт ирэх үзэгчид “Тамгагүй төр”-ийг дээрх гурван хэлнээс өөрийн сонсох хэлийг сонгон, чихэвч зүүгээд үзэх боломжтой. Үүгээрээ найруулагч “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар болон түүний багийнхан урлагийн түүхэнд бас нэгэн шинэчлэлийг эхлүүлэв. 

Зохиолч Б.Лхагвсүрэн уран бүтээлийн ойрын холбоо харилцаатай байсныг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс нь Монголын ард түмэн мэдэх билээ. Тэд “Тамгагүй төр” жүжгийг шинэ хэв маягаар театрын тайзнаа дахин тавина гэж 2-3 жил ярилцсан ч найрагчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хойшлуулсаар өдгөө үзэгч олонд хүрээд буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 2 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 11 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 16 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 55 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 58 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 40 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top