x

Монголд болох Олон Улсын балетын II уралдаан таван ангилалд зохион байгуулагдана

Монголын Балетын хөгжлийн сан, Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооноос зохион байгуулж буй "Монголын Олон Улсын Балетын II уралдаан” оролцогчдоо бүртгэж дууслаа.

Уралдааныг энэ сарын 13-15-ны өдрүүдэд УДБЭТ-т цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Нийт таван насны ангилалд сонгодог, орчин үеийн бүжгийн гоцлол болон багийн төрлүүдээр балетчид өрсөлдөх бөгөөд Олон улсын балетчид хэдийнэ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. 

Тухайлбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит "Буриадын Бүгд Найрамдах Улсын бүжгийн коллеж"-оос Александр Базаров, Чингис Монгуш нар "Өсвөр 2" ангилалд, Тамир Цыбиков, Екатерина Мирлусова нар "Өсвөр 1" ангилалд өрсөлдөхөөр Монголд иржээ.

Олон улсад нэр хүндээрээ тэргүүлдэг тус сургуулийн захирал Доржо Дугаржапов тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа нь тус уралдаан өндөр зэрэглэлд зохион байгуулагдаж буйн нэг илрэл юм. 

Мөн олон улсаас ОХУ-ын "Улаан Үд хотын Театр", БНСУ-ын "JIN ART CENTER", Өмнөд Африкийн "Mzansi Ballet School" болон "Twirlz Dance Academy", Куба улсын “Escuela Nacional de Ballet Fernando Alonso” сургууль, БНСУ-ын “Korea Youth Ballet Stars” академийн бүжигчин болон оюутнууд оролцож байна. 

Монгол Улсаа төлөөлөн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватори, Монголын балетын үндэсний сургууль, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Монголын их эзэн хааны театр, “Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль, ”Классик" балет, төгөлдөр хуурын сургууль, “Аврора балет”, “UB балет”-ийн уран бүтээлчид оролцох бол орон нутгаас Дархан-уул аймгийн “Гладнесс" сургалтын төв", Дорнод аймгаас “Дорнын бүжиг" клубын бүжигчид, сурагчид тус тус оролцохоор бүртгүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 3 цаг 22 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 5 цаг 11 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 7 цаг 42 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 8 цаг 33 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 9 цаг 15 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 9 цаг 22 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цаг 49 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 10 цаг 28 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн...
Top