x

Монголбанк "Чингис хаан" банкны зээлийн барьцаатай холбоотой мэдэгдэл гаргажээ

“Чингис хаан” банкны зээлийн барьцаатай холбоотойгоор Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, "Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Чингис хаан” банкны зээлийн барьцаанд хураасан хүнсний агуулахыг хэт өндрөөр үнэлэн, НДЕГ-ын өр төлбөрт тооцон, шилжүүлэх ажилд Монголбанк оролцож байгаа мэтээр буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо.

Монголбанк нь Төв банк /Монголбанк/ тухай хууль болон Банкны тухай хуулийн дагуу банкны үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар ханган хянаж ажилладаг. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх, түүний үнэлгээг тогтоох, хураасан хөрөнгийг захиран зарцуулах зэрэг банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй. Харин харилцагчаас зээлийн төлбөрт санал болгож буй томоохон хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлага тавьж ажилладаг.

Монголбанк арилжааны банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй. Ялангуяа зээлийн барьцаа хөрөнгөтэй холбоотой хэлцэл, зүйлд Төв банк хөндлөнгөөс оролцдоггүйг мэдэгдлээ.

Банк зээлдэгчтэй харилцан тохиролцож түүний хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх замаар зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах, тухайн хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээ авдаг. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг, нийтлэг харилцаа юм. Банкны салбарын хувьд энэхүү харилцааг Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний А-294 /340 дугаар бүхий хамтарсан тушаалаар баталсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 4.5 дахь хэсэг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны А-155/ 134 дүгээр хамтарсан тушаалаар мөн баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.5 дахь хэсгээр тус тус зохицуулсан.

Тус банк агуулахыг зээлийн төлбөрт тооцон авахдаа хөндлөнгийн байгууллагаар үнэлгээг гаргуулж, холбогдох журам, зааврын хүрээнд хийсэн банкны дотоод үйл ажиллагаа, зээл төлүүлэх, хөрөнгө худалдах хэлцэлд Монголбанк хөндлөнгөөс оролцоогүй болохыг мэдэгдэж байна" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 18 цаг 6 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 15 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 18 цаг 20 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 20 цаг 50 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 59 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 21 цаг 2 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 21 цаг 44 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top