x

Ц.Элбэгдорж: АН давах ёстой даваагаа давж, орох ёстой шүүлтүүрээр орж байна

Конрад Аденуар Сангаас санаачлан хэрэгжүүлдэг Улс төрийн залуу манлайлагчдын хөтөлбөр буюу KAS Political Empowerment College (KAS-PEC) хөтөлбөрийн тавдугаар сарын уулзалтад Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар оролцжээ.

Тэрээр уулзалтаар Украин, Оросын хооронд үүссэн дайны нөхцөл байдал, үүнээс улбаалан Монгол Улсад үзүүлэх нөлөөлөл болон Ардчилсан намын будлиантай асуудлын талаар яриа өрнүүлжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Украин НАТО-д элссэн ч ОХУ руу дайрна гэсэн ойлголт байхгүй. Харин жинхэнэ шалтгаан нь Украин ЕХ-той илүү гүнзгий харилцаатай болоод эдийн засаг нь өсөж, Украинчууд Европ руу визгүй зорчдог, ардчилсан хөгжингүй улс болбол ОХУ-аас илүү болно. Энэ нь өнөөгийн Оросын удирдагч нарт муу үлгэр жишээ болно. Эрх чөлөөгөө сонгосон улс орон амжилтад хүрчих бий гэдгээс л Путин айж байгаа" гэлээ. 

Мөн тэрээр "Ялалтын баярыг тохиолдуулан Улаанбаатарт зохион байгуулсан арга хэмжээнд төрийн албан хаагчид оролцсон нь байж боломгүй үйлдэл. Төр ийм алдаа гаргаж болохгүй. Хөршүүдийнхөө өмнө юун дээр хазаараа татах, юунд буулт хийх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. ОХУ Украинд дайн зарласны дараа Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн бичиг баримтад гарын үсэг зурсан. Үүнийг хойшлуулж болох байсан. Европт хийн хоолойг хаана гэж байхад өөр нэг газар нээх талаар ярилцаж байна гэсэн Оросын сурталчилгаанд ашиглууллаа. Монгол цэргүүд Улан-Үдэд Ялалтын баярт зориулсан цэргийн парадад оролцлоо. Энэ бол байж боломгүй асуудал" гэсэн юм. 

Мөн үргэлжлүүлэн Ардчилсан намын хагарлын асуудлаар "Ардчилсан нам нийлж нэгдэх хэрэгтэй. Ардчилсан намд үүссэн хагаралд санаа зовж, нийлэх ёстой гэж гишүүд, дэмжигчид ярьж буй нь манай нам давах ёстой даваа, орох ёстой шүүлтүүрээр орж байгаагийн нэг илрэл. Миний бодлоор Ардчилсан нам яван чангарна. Эрх баригч нам ялзрал руу явж байгаа бол Ардчилсан нам өсөлт үзүүлнэ" гэжээ.

Эх сурвалж: GOGO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 1 цаг 25 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 1 цаг 52 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 1 цаг 59 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2 цаг 8 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 3 цаг 10 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 3 цаг 21 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 4 цаг 7 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 4 цаг 48 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 4 цаг 57 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 5 цаг 37 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 7 цаг 43 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 8 цаг 2 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 8 цаг 19 мин Хулгайтай тэмцэхээ боль! 8 цаг 37 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 8 цаг 55 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 9 цаг 2 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 9 цаг 18 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 9 цаг 24 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 9 цаг 28 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 9 цаг 33 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top