x

"74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд иргэдээс ямар ч бичиг баримт шаардахгүй"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү захирамжаар иргэд, аж ахуйн нэгж нийслэл Улаанбаатар хотод нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүй байхаар зохицуулсан.

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Сүүлийн өдрүүдэд тус төвд хандсан иргэдийн дуудлагын 27.5 хувийг 74 нэр төрлийн үйл ажиллагаатай холбоотой лавлагаа, мэдээлэл эзэлж байна.

Тиймээс энэ удаад нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 74 нэр төрлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой мэдээллийг онцлон хүргэж байна. Иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүрдүүлсэн. Нэгдүгээр сарын 11-ний байдлаар үйлчилгээний хүсэлт бүртгэх цахим системд нийт 200 гаруй үйлчилгээний хүсэлт бүртгүүлсэн байна. Иргэд, аж ахуйн нэгж  байгууллагаас ирүүлж буй түгээмэл асуултын хариултыг хүргэе.  

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэрхэн системд бүртгүүлэх вэ?

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага www.ulaanbaatar.mn цахим хуудасны “ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ” гэсэн хэсэгт хандан Дан системээр дамжуулан  иргэн, аж ахуйн мэдээллийг баталгаажуулж нэвтэрнэ. Эхний алхам буюу тавигдах стандарт, шаардлага, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэгтэй танилцан зөвшөөрсний дараа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын регистрийн дугаарыг оруулж хувийн мэдээллийг  Хур системээс татна. Үүний дараагаар үйлчилгээний байршлын мэдээлэл болон бүрдүүлэх баримт бичгээс өмнө нь тухайн баримт бичгийг авч байсан эсэх мэдээллийг оруулснаар таны  хүсэлтийн мэдээллийг бүртгэж QR код бүхий бүртгэлийн хуудас гарч ирж, үйл ажиллагааг шууд эхлүүлэх боломжтой болно.

-74  нэр төрлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардах уу?

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Өмнө нь дээрх үйлчилгээг авахад 7-12 нэр төрлийн бичиг баримт /төрийн байгууллагаас гарах 7-8, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өөрт байгаа 3-4/-ыг иргэн, аж ахуйн нэгжээс шаардаж байсан бол өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ямар нэгэн бичиг баримт шаардахгүй болсон.

Харин үйл ажиллагаа эрхлэх байраа түрээсээр ажиллуулах бол түрээсийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж оруулах юм.  Төрийн байгууллагаас гарах бичиг баримтыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоогүйгээр төрийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох, дэмжин туслах, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах зарчмаар ажиллана.

-Гадаадын иргэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийг хэрхэн хийлгэх вэ?

-Гадаад иргэдийн хувьд ХУР системээс мэдээлэл татах боломжгүй тул Монгол Улсын иргэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн этгээдэд бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэх бүртгэлээ хийлгэнэ.

-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд хаана очиж хандах вэ?

-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 утсаар бүртгэл хийх заавар зөвлөгөөг авах, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтанд хандан үйлчилгээ эрхлэх бүртгэлээ хийлгэх боломжтой.

-Урьд нь авсан үйл ажиллагааны зөвшөөрөл, батламжийн хугацаа дууссан бол сунгуулах уу?

-Өмнө нь үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ эрхлэх сунгалт хийлгэх шаардлагагүй болсон. Дүүргээс олгож байсан батламжийн хугацаа дууссан тохиолдолд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бөгөөд жил бүр сунгалт хийх шаардлагагүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 1 цаг 31 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 3 цаг 20 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 5 цаг 52 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 42 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 24 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 7 цаг 31 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цаг 58 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 8 цаг 37 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 23 цаг 42 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ...
Top