x

ДЭМБ-аас Хятадын коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимоор зөвшөөрөл олголоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) БНХАУ-ын төрийн өмчит Sinopharm компанийн хийсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимоор зөвшөөрөл олголоо.

Энэ бол өрнөдийн бус орны ДЭМБ-ын дэмжлэгийг авсан анхны вакцин юм.

ДЭМБ өмнө нь зөвхөн Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna нарын үйлдвэрлэсэн вакциныг зөвшөөрсөн байсан. Нөгөө талд олон улс орнуудын эрүүл мэндийн зохицуулагч байгууллагууд, ялангуяа Африк, Латин Америк, Ази дахь ядуу улсууд нь хятад вакциныг ашиглахыг зөвшөөрсөн байдаг.

Олон улсын хэмжээнд дэлгэсэн дата хязгаарлагдмал, бага хэмжээтэй байсан тул Хятадын хэд хэдэн вакцины үр нөлөө тодорхойгүй байсаар ирсэн.

Гэхдээ ДЭМБ-аас баасан гаригт Синофармын вакциныг аюулгүй байдал, үр нөлөө, чанарыг баталгаажуулсан гэж мэдэгдэв.

ДЭМБ-аас ингэж вакцины тоог нэмэх нь "эрүүл мэндийн ажилчид болон эрсдэлт бүлгийн хүн амыг хамгаалахыг эрмэлзэж буй улс орнуудад Ковид-19 вакцины хүртээмжийг хурдасгах боломжтой" гэж мэдэгджээ.

Вакциныг 18 ба түүнээс дээш насныханд хоёр тунгаар хийхийг зөвлөж байна.

Синовакийн бүтээсэн өөр нэг Хятадын вакцины талаар ойрын өдрүүдэд шийдвэр гарах төлөвтэй байгаа бол Оросын "Спутник V" вакцины үнэлгээ хийгдэж байна.

Хятад вакцин хэрхэн ажилладаг вэ?

Хятадын хоёр вакцин нь одоо ашиглаж байгаа бусад ковидын, ялангуяа Pfizer, Moderna вакцины зарим вакцинаас эрс ялгаатай юм.

Илүү уламжлалт аргаар боловсруулсан бөгөөд эдгээрийг идэвхгүйжүүлсэн вакцин гэж нэрлэдэг бөгөөд энэ нь вирусын эсрэг дархлааг үүсгэхийн тулд амьгүйжүүлсэн вирусын багахан хэсгийг ашигладаг гэсэн үг юм.

Харьцуулбал BioNtech/Pfizer ба Moderna вакцинууд нь mRNA вакцин юм. Энэ нь коронавирусийн генетикийн кодын нэг хэсгийг биед тарьж, түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх дархлааг сургадаг гэсэн үг юм.

Их Британийн AstraZeneca вакцин нь өөр нэг төрлийн вакцин бөгөөд шимпанзегаас гаралтай ханиадны вирусын хувилбарыг коронавирусийн хуваалцсан генетикийн материалыг агуулсан байдлаар өөрчилдөг. Тарилга хийсний дараа дархлааны тогтолцоонд жинхэнэ вирустай хэрхэн тэмцэх талаар зааж өгдөг.

BioNTech/Pfizer ба Moderna-ийн үр ашгийн түвшин 90 хувь ба түүнээс дээш байдаг бол AstraZeneca jab 76 хувь орчим байдаг гэж үздэг.

Дөрөвдүгээр сард Хятадын өвчний хяналтын дээд албан тушаалтан тус улсын Ковидын вакцины үр нөлөө бага байна гэж мэдэгдсэн боловч хожим нь түүний тайлбарыг буруу тайлбарласан гэж зүтгэсээр байгаа.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 14 цаг 11 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 20 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 14 цаг 25 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 55 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 17 цаг 4 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 17 цаг 7 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 17 цаг 49 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top