x

Г.Хосбаяр: Туул гол дагуух дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарласан

Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдаан дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Тэгвэл энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Хосбаяраас тодрууллаа.

-Туул гол дагуу нийт хэдэн байршилд зураг төсөл хийхээр төлөвлөсөн бэ?

-Туул гол дагуу Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 16 байршилд тохижилт хийхээр төлөвлөж байгаа. Үүнээс нэг байршилд тохижилтын ажил бүрэн хийгдсэн бол есөн байршилд тохижилтын ажлын даалгаврыг баталсан. Эхний ээлжид дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлаад байна.

-Энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа зорилго юу вэ. Өмнө нь ийм төрлийн уралдаан зохион байгуулж байсан уу?

-Туул гол дагуу иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлттэй тохижилт бүхий талбай байгуулах шинэлэг санаа, шийдэл, концепцыг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс нээлттэй уралдааныг зарласан. Өмнө нь нийслэлээс жанжин Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулж байсан бөгөөд түрүүлсэн бүтээлийн үзэл, санааны дагуу бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн.

-Уралдаанд хэн оролцох боломжтой вэ?

-Зураг төсөл боловсруулдаг мэргэжлийн байгууллага, хувь хүн, уран бүтээлчид, оюутан, залуус оролцож, бүтээлээрээ өрсөлдөх бүрэн боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордны 13 давхар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээж авна.

-Уралдааны гол шалгуур үзүүлэлт юу байх вэ?

-Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Төслийн үзэл санааны шинэлэг байдал, иргэд, олон нийтийн амрах нөхцөлийг бүрдүүлсэн байх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн  техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хангасан байдал, иргэд, олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр тус бүрд нь оноо өгч, үнэлгээ гаргана.

-Оролцогчид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 20-23-ны өдрүүдийн хооронд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудас болох https://uda.ub.gov.mn/ сайтад байршуулан иргэд, олон нийтээс санал авна. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаад, дүнгээ гаргана. Мөн уралдаан зарлаж байгаа дөрвөн байршлын UTM 1:500-ын байр зүйн зургийг 11-321943 болон 90999918 утсаар холбогдож, албан ёсоор бүртгүүлэн, и-мэйлээр авах боломжтой.

-Нэг л зураг төсөл шалгаруулах уу?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 20 сая төгрөгийн шагналын санг баталсан. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийгдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 25 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 35 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 39 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 10 цаг 9 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 18 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 21 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 11 цаг 3 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top