x

XX зууны аугаа зураачдын тухай 5 ном

Орчин үеийн урлагийг ойлгохын тул ззаавал ч үгүй эрдмийн зэрэгтэй байх албагүй. Аугаа зураачдын бүтээлийг ойлгон танилцахад ном танд туслана.

Себастьян Сми

"Өрсөлдөх урлаг, нөхөрлөл, урвалт ба урлаг дахь хувьсгалт төгсжилтийн тухай дөрвөн түүх"

Уран сайхны шүүмжлэгч бөгөөд урлаг судлаач Себастьян Сми алдартай зураачид: Мане-Дега, Пикассо-Матисс, Фрейд-Бэкон, Поллок-Де Кунинг нарын дөрвөн хосын нөхөрлөлийн тухай ном бичжээ. Эдгээр бүтээлчдийн харилцаанд хардал, хорсол, өрсөлдөөн гээд л бүгд байлаа. Гэхдээ сэтгэл санааны энэ шинжүүдтэй уран бүтээлийн оргилд хүрэх эрмэлзэл зэрэгцэн оршиж иржээ.

Тэдний хэн нь ч ард үлдэхийг хүсээгүй. Энэ номонд тэдний бие биендээ үзүүлэх нөлөө байгаагүй бол зураачид энэ их амжилтад хүрэхгүй байсан гэж дүгнэжээ. 

Виктор Бокрис.

"Уорхол" 

Энди Уорхол  амьдаа домог болж чадсан поп-арт стилийн шүтээн юм. Тэр зураач нарын үүргийн тухай төсөөллийг сууриар нь өөрчилж чадсан өнгөрсөн үеийн бүтээлч юм.

Уорхолын хүрээ ямар байв? Ямар орчин түүний уран бүтээлд нөлөөлөв? Энэ бүгдийг Виктор Бокрис номондоо өгүүлж, түүний ойр потнынхон, найз нөхөд, дайснууд, нууц амрагуудынх нь тухай ярьж өгчээ. 

Акилле Олива, Марта Замора.

"Фрида Кало"

Өөрийн хөргөөр дэлхийд алдаршсан мексик зураач бүсгүйн амьдрал маш их драмтай. Трамвайн осол, хүнд гэмтэл түүнийг хэдэн сараар оронд нь хадсан. Үр хөндөлт, Диего Ривератай амьдарсан тачаалт, ээдрээтэй гэр бүлийн амьдрал энэ бүгд нь Фридагийн уран бүтээлд тусгагджээ. Италийн нэр цуутай урлагийн түүхчид Акилле Олива, Марта Замора энэ зураачийн амьдралыг өгүүлж, түүний уран бүтээлд агуулагдсан утга санааг тайлбарлажээ. 

Мэри Габриэль

"Есдүгээр гудамжны хүүхнүүд"

Дэлхийн II дайн, урлаг, эдийн салбарын их доргион, Европ зураач дүрвэгчдийн туршлагын солилцоо нь Нью-йоркийн зураач нарт их нөлөөлсөн юм. Мэри Габриэль энэ бүх үйл явдлын төвд байсан Америкийн урлагийн таван одны тухай номондоо өгүүлжээ.

Номын баатрууд: Ли Каснер, Элен де Кунинг, Грейс Хартиган, Доан Митчелл, Хелен Франкенталер нарын эмэгтэйчүүдийн жишээн дээр зохиогч хийсвэр урлагийн хөгжлийг хорид оноос жараад он хүртэл гарган бичжээ. Сонирхолтой ном.

Кристина Бейкер Клайн

"Ертөнцийн зураг"

Алдартай зураачийн онгодын сахиус байх нь ямар вэ? Энэ тухай Кристина Бейкер Клайн өгүүлнэ. Зохиолч ХХ зууны их зураач Эндрю Уайеттай хувь заяагаа холбосон бодит эмэгтэйн тухай романдаа өгүүлнэ. Кристина Олсоны бүх ертөнц нь гэр бүлийн  эдлэнд багтдаг. Хожим нь биеийн доод хэсэг нь мэдрэлгүй болсон амьдралаа гунигтайгаар дуусгах магадлал их болсон цагт зураач Эндрю Уайеттай танилцан түүний “Кристинагийн ертөнц” зурагт мөнхлөгджээ. Урлагийн их хүч, эмзэг хэврэг амьдрал, алдартай зургийн уран бичлэгтэй энэ ном танилцуулна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 42 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 51 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 12 цаг 56 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 26 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 35 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 38 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 20 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top