x

Л.Оюун-Эрдэнэ: Вакцин хийлгэсэн бол хилээр чөлөөтэй зорчих боломжийг гаргана

Нийслэлд тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн байдал өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн буурлаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь эргэн хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакцин хийлгэсний дараа ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр эхэнд нь Улсын Их дэлгүүрийг үйл ажиллагаатай нь танилцаж, худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонссон юм. Дараагаар нь фитнесс төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдрөөс аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нээгдэж байгаагаас гадна вакцинжуулалт эхэлж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал. Хувийн хэвшлийнхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлах хэрэгтэй. Төр засгаас аль болох нээлттэй байх бодлого баримтална. Ингэснээр хаагдсан бүхнээ буцаан нээх, алдсан боломжуудаа эргэн олж авч чадах юм.

Харин халдвар хамгааллын дэглэм зөрчигдвөл хумьсан голомтуудаа дахин алдах магадлалтай тул ажил олгогчид туйлын анхааралтай байж, ажилтан албан хаагчдадаа дэглэмийг ягштал баримтлуулахад анхаарч ажиллаарай" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж чадвал энэ сүүлийн хөл хорио байхыг үгүйсгэхгүй. Цаашид бид хөл хорио тогтоохоор бол, математик тооцооллоор тулгуурлаад урьдчилж хэлнэ. Манай улсын хувьд 3-5 сар хамгийн чухал үе. Аж ахуй нэгжүүд маань энэ үед бизнесээ идэвхижүүлэх хэрэгтэй. Удахгүй бид хилээ нээнэ. Мөн дипломат шугамаар болон бусад бизнесийн худалдаагаар орж ирж байгаа томоохон хэлэлцээр хийж байгаа хүмүүс хэрэв вакцин хийлгэсэн бол хилээр чөлөөтэй зорчих боломжийг гаргаж өгнө" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш Өчигдөр 13 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 13 цаг 37 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд с...
Top