x

Монгол уламжлалт анагаах ухаан ИД ШИДЭЭ гайхууллаа

"Ковид-19"-өөр халдварлагсдыг монгол эмээр эмчлэхэд нь өвчний шинж тэмдэг маш түргэн арилсны зэрэгцээ дархлааг дэмжихэд онцгой ач тустай байсан эмчилгээний явцад батлагдсан хэмээн Өвөр Монголын олон улсын монгол эмнэлгийн орлогч дарга Чень Сарнай хэллээ.

Тэрээр ӨМӨЗО-ны COVID-19-ийн халдвараас сэргийлэх, хянах, удирдах комиссын монгол, хятад анагаах ухаанаар эмчлэх мэргэжилтнүүдийн багийн орлогч дарга юм. Тус комиссоос хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.

ӨМӨЗО-ны Тунляо хотод бүртгэгдсэн долоон тохиолдол болон Бугат хотод бүртгэгдсэн хоёр тохиолдолд монгол, европ эм уялдуулан хэрэглэснээр богино хугацаанд илаарьшсан байна. Мөн "Ковид-19"-ийн халдвар авсан байх магадлалтай найман тохиолдол нь ч монгол анагаахын эмчилгээгээр бүрэн эдгэрч эрүүлжжээ.  Монгол эмийг хэрэглэснээр гормоны төрлийн эм бэлдмэл болон нян дарагчийн сөрөг нөлөөнөөс зайлсхийж чаджээ.

Халдварын  үед ХКН-ын ӨМӨЗО-ны бүх шатны хороо, засаг захиргаа болон тахлаас сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах комиссоос монгол уламжлалт анагаах ухааныг машид хүндэтгэн үзэж, ӨМӨЗО-ны эрүүлийг хамгаалах зөвлөлөөс COVID-19-ийн халдварыг монгол уламжлалт эмчилгээгээр анагаах, урьдчилан сэргийлэх талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласнаас ӨМӨЗО-д бүртгэгдсэн өвчний тохиолдлууд бүгд эдгэсэн юм. 

ӨМҮИС-ийн харъяа эмнэлэг нэгдүгээр сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ны Тунляо хотод анхны халдварын тохиолыг дээрх зөвлөлөөс гаргасан хөтөлбөрийн дагуу монгол эмээр эмчилсэнд хоёр цагийн дотор өвчтөний биеийн халуун алгуур буурч, амьсгалын бэрхшээл, тамирдах зэрэг шинж тэмдэг арилж, зовиур нь багассан байна.  

"Ковид-19"-ийн халдвараас сэргийлэх ажлын удирдах комиссын монгол хятад анагаах ухааны мэргэжилтнүүдийн багийн орлогч дарга, ӨМӨЗО-ны хятад эмнэлгийн хорооны орлогч дарга Сүхээ хэлэхдээ, Өвөр Монголын хэмжээнд "Ковид-19"-ийн халдвар авсан 74 өвчтөнд монгол европ, хятад европ эмчилгээг уялдуулснаар монгол хятад уламжлалт анагаах ухааны "Ковид-19"-ийн эсрэг эмчилгээний чадамж нь 98.7 хувьд хүрсэн гэжээ.

Эх сурвалж: mn.cctv.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.155)
    Хөөрхийдөө.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш Өчигдөр 13 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 13 цаг 37 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд с... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top