x

“Хүүхдийн төлөө фонд” хэмээх хуульгүй дээрэм хэнийх вэ?

Он гарахын өмнө манайхан “Ерөнхийлөгч маань бидэнд ямар ч байсан нэг сюрприз барих нь тодорхой болов” гээд байсан ёсоор болов. Гэхдээ тэр нь өрх бүрт олгох сая төгрөгний ваучер лав биш. Харин социалист удирдагчийн орос эхнэрийн байгуулж, төрийн эрхэнд шургалсан “Хүүхдийн төлөө фонд” гэгчийг сэргээн байгуулсан явдал байлаа.

Он гарахаас ердөө хэдхэн хоногийн өмнө /2020.12.17-нд/ “Херо” Баатарын нэр дээр Улсын бүртгэлд бүртгүүлсэн энэ ТББ-ын нэрээр ганцхан оройн дотор 22 тэрбум гаруй төгрөгийг дайчлан цуглуулжээ. Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит компаниуд хүртэл фондод хандив өргөсөн байна. Монголын бүх телевизүүдийн эфирийг эзэлж, урлаг соёлын бүх оддыг нэг дор цуглуулсан шууд нэвтрүүлгийг Соёлын яам ивээн тэтгэж, эфирийн зардалд хэдэн зуун саяыг төлжээ. Үүнээс нь болоод Соёлын сайд О.Чулууныг ажлаас нь чөлөөлөх зам ч ашгүй нээгдэв.

Учир нь Засгийн газрын тухай хуулиар хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын чиг үүрэгт хамааруулсан байдаг. Тиймээс одоо Ерөнхий сайд нь шийдвэрээ гаргаад Соёлын сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхөд болохгүй гэх газар алга. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь ч гэсэн зүгээр хараад суух эрхгүй л хүн. Хэрвээ ажил албан тушаалдаа эзэн болъё л гэвэл. Ер нь бол Соёлын сайдын энэ үйлдэл нь “Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллана” гэсэн Үндсэн хуулийн зарчим, заалтыг зөрчсөн хэрэг мөн.

Шууд нэвтрүүлэг эфирээр цацагдаж эхэлсэн цагаас эхлэн иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээ, твиттер, фэйсбүүкээр дамжуулан шүүмжлэл, бухимдлаа илэрхийлсний маргааш нь “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур”-аар тодорсон Б.Баатар найруулагч “Хуримтлалын мөнгөнд санаа зовох хэрэггүй. Хууль нь бэлэн болонгуут санд цугларсан хуримтлалыг сангийн хамт Засгийн газарт шилжүүлээд өгчихнө” гэж мэдэгдэв. Нэг үгээр Засгийн газрын тусгай сангуудаа тонож дуусаад, одоо бүр иргэдийн нэрээр сан байгуулж, төрд авдаг луйврын шинэ хэлбэрт шилжиж байгаа юм байна, манай төр.

Социализмын үед Филатова авгайн байгуулсан “Хүүхдийн төлөө фонд” гэж юу болох, ямар зорилготой байгуулагдсан, яаж ажилласан талаар Баабар нийтлэлч маш тодорхой зүйлийг түүхэн баримтуудад түшиглэн нийтэлсэн байна лээ. Фондыг “сэргээн тохинуулагч” болон тэдний дагалдагч нар өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхэд нь сайхан ч “гарын авлага” болох биз. Товчхондоо одоогийн Ерөнхийлөгч маань ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ үүгээр зарлаж байна гэж ойлголоо.

Гэтэл Соёлын сайд О.Чулуун “Өдрийн сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Хүүхдийн төлөө фонд бол Соёлын яамнаас санаачилж урлаг соёлынхныхоо хүчийг дайчлан нийгэмд үйлчилж, санхүү босгон томоохон зүйл хийхээр эхлүүлсэн ажил. Ажлыг маань дэмжсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүддээ баярлалаа” гэж баг алав. Ингээд нэг хүний ч биш, бүлэг дээрэм болоод явчихлаа. Одоо Засгийн газрынхаа хуульд өөрчлөлт оруулаад санг шилжүүлж авах үлдэж байгаа юм байна.

Ингэхэд Засгийн газар хэрвээ ажил хиймээр, сан байгуулмаар, санхүү босгомоор байсан бол хүүхдийн нэр барьж хулгай хийхийн орнд ядаж Ковидын сангаа байгуулаад, гадна, дотноос хөрөнгө татаад нөгөө авч чаддаггүй вакцинаа авчихгүй дээ. Ажил, орлогогүй гацчихаад байгаа аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлээд хөнгөлөлттэй зээл ч болтугай олгож эхлэхгүй дээ.

Гэвч сан байгуулсан зорилго нь угаасаа нийтийн эрх ашгийн төлөө биш гэдгийг дээр хэлсэн. Засгийн газарт ч шууд хамааралгүй байх. Товчхондоо, У.Хүрэлсүхийн кабинетэд Х.Баттулгын "квотоор" орж ирсэн хоёр сайдын нэг нь О.Чулуун (нөгөөх нь Х.Нямбаатар) гэлцдэг.Х.Нямбаатар нь хэдийн үүргээ гүйцэтгээд, дэлхийд байхгүй хууль санаачлаад Х.Баттулгын бүх өрсөлдөгчдийг шоронд хийсэн /энэ тухай хожим өгүүлнэ/. Одоо нөгөө хууль нь Цэц дээр унаж тусаад явж байгаа. Харин О.Чулуун нь одоо өрөө төлж эхэллээ.

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.217.222)
    Дэмжинэ ээ.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.18)
    бүү үзэгд...
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 4 цаг 12 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 6 цаг 1 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 8 цаг 32 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цаг 23 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 5 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 10 цаг 12 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цаг 39 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 11 цаг 18 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн...
Top