x

МАН-ын ханах ёстой суудал ба айх ёстой үр дүн

З.Энхболдын батлуулсан сонгуулийн хуулиар АН дөрвөн сонгуульд ялагдлаа гэсэн чинь нэг “хэрсүү” нөхөр “манай нутагт тэрийг чинь хохь чинь гэдгиймаа” гэж коммент үлдээсэн байсан. АН ганцаараа ч хохирчихоод байгаа юм биш л дээ. Үр дагаврыг нь нийтээрээ хүртэж байгаад л гол учир байгаа юм.

Гэснээс ялагдсан намаас түрүүлээд ялсан нам дотор бужигнаан үүсэх төлөвтэй. МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Ялагдсан намуудын дарга нарт хариуцлага тооцно” гэжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх орон нутгийн сонгуулиар 20 аймаг ялалт байгуулсан МАН-д энэ удаа ялсан 13 аймаг чамлалтгүй санагдсан юм байна. Тэгээд ялагдсан найман аймгийнхаа намыг "цэвэрлэхээр" болсон байна. Гэхдээ нийслэлд нэмж авсан гурван дүүрэг яагаад хоолойд нь тээглэхгүй байгаа нь сонин. Тус бүрдээ гурван аймгийн дайтай хүн амтай, том дүүргүүд. Гэвч МАН-ын дарга нарт ямар хүн нь харагдах биш, сандал суудал, албан тушаал нь л харагддагаас хойш...

Өчигдөр МАХН-аас нэр дэвшиж Баянгол дүүргийн ИТХ-д сонгогчдсон нэг нэр дэвшигч МАН-д элсэж батлахаа авчээ. Тус дүүрэгт МАН, АН хоёрын санал тэнцээд, аль аль нь дангаар засаглах боломжгүй болсон билээ. Харин МАН-ын энэ “хагсааг” тайлах хүн нь МАХН-ын нэр дэвшигч Э.Магнайбаяр гэдэг “будаг нь ханхалсан” залуу байж таарах.

Уг нь бол МАХН, ШИНЭН хоёр сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар АН-тэй хамтарч сонгуульд оролцсон юм. Нэг нь нөгөөтэйгээ өрсөлдөхгүй, саналаа хуваахгүй, эв нэгтэй, хүч нэгтэй, болж өгвөл бодлого ч нэгтэй сонгуульд оролцохоор болж тойргоо хуваагаад бие биенээ дэмжсэн хэрэг. Хэрвээ Н.Энхбаяр гэдэг хүн ийм үр дүн хүссэн бол АН-аар яах юм. МАН-тай хамтраад, МАН-ыг дэмжээд сонгуульд ороход л болох байсан. Ашиг хонжоо харсан бол сонгуулийн дүн гарсны дараа ч гэсэн сонгогдсон ганц төлөөлөгчөө МАН-ын бүлэгт оруулаад “эвсэл” байгуулж болох байлаа. Гэтэл Н.Энхбаярын ч хийгээгүй зүйлийг хэн ч биш нэг нөхөр хийчихдэг гэнэ. Шинэ үе нь хөгшчүүлээсээ ч илүү увайгүй болж байгаа юм байна. МАХН-ыг дэмжсэн АН-ын гишүүд л хөөрхий.

Шударгаар хэлэхэд, МАН-ын хувьд саяны сонгуулиар авсан 13 аймаг, нийслэлийн найман дүүрэг олдсон уу гэхээс өлдөөгүй. Нийслэлд сонгогчдын жагсаалтад бичигдсэн 900 мянган хүний ердөө 400 мянга нь санал өгсөн. Үүнээс ердөө 22 хувийнх нь саналыг МАН авсан. Нийслэлийн нийт сонгогчидтой нь харьцуулбал 10 гаруйхан хувь гэсэн үг. Намаараа хөдөлж, төрийн бүх алба, төсвийн мөнгийг дайчилж, сонгогчдын ирцийг хүртэл унаган байж цэвэр өөрсдийнхөө сүлжээгээр авсан санал нь 10-хан хувь. Цаана нь сонгогчдын 90 шахам хувь МАН-ыг дэмжээгүй үр дүн гарлаа. 

Энэ л эрх барьж байгаа намын хувьд айх ёстой үр дүн мөн. Илүү үр дүн гаргасангүй гэж нэгийгээ зодох нь "илүү их хулгайлсангүй" гэсэнтэй л агаар нэг.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 15 цаг 8 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 15 цаг 27 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 15 цаг 39 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 15 цаг 45 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 16 цаг 26 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 16 цаг 29 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 17 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав
Top