x

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк хамтран өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төслүүдийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Дэлхийн банк нийслэлтэй олон жил өргөн хүрээнд хамтын ажиллагаатай явж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ. Цаашид арьс шир боловсруулах байгууламжийг сайжруулах төсөл болон Улаанбаатар хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай байна. Төслийн судалгааны ажлууд хийгдсэн. Судалгааны тайлангуудыг нийслэлийн холбогдох газруудад өгсөн. Энэ төсөл хэрэгжихэд нийслэлийн дэмжлэг их чухал” гэдгийг онцолж хэллээ.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн банктай Улаанбаатар хот урт хугацаанд түнш явж ирсэн. Монгол Улс эдийн засгийн хүнд үед ороход ч гол түнш нь байсаар ирсэнд талархалтай байдаг. “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл” нь агаарын бохирдлыг бууруулах ажилд чухал нөлөө үзүүлсэн. Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслүүд ард түмний санал, хэрэгцээнд тулгуурласан байдгаараа давуу талтай байдаг. Төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах, арьс шир боловсруулах байгууламж, хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх энэ төслүүд бүгд чухал төслүүд учраас амжилттай хэрэгжүүлэх талд нийслэл бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, анхаарах асуудлаар дахин мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 1 цаг 6 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цаг 33 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 2 цаг 12 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 17 цаг 17 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 44 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 17 цаг 51 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 18 цаг 0 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 19 цаг 2 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 19 цаг 13 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 19 цаг 59 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 20 цаг 40 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 20 цаг 49 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 21 цаг 29 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 23 цаг 35 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 23 цаг 54 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав Өчигдөр 10 цаг 16 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ Өчигдөр 10 цаг 09 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ Өчигдөр 09 цаг 53 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна
Top