x

Г.Занданшатар: Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд минь дэлгэр сайхан наадаарай

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэддээ наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Коронавирусийн цар тахал хүн төрөлхтнийг, түүний дотор монголчууд биднийг онцгой сэрэмжтэй байхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргээд байна.  

Дэлхийд ганц Монгол наадмаа Та бид хорио цээрийн дэглэмийг мөрдөж тэмдэглэхээс өөр аргагүй боллоо. Гэхдээ халдварт вирусийн дэгдэлт зогсох өдөр ирнэ. Улс гэрийн маань дархлаа, түүх соёл, төрт ёсны төгс бэлгэдэл болсон МОНГОЛ НААДАМ зуун зууныг өртөөлөн үргэлжилсээр байх болно.

Эрхэм иргэд ээ,

Улсын Их Хурлын сонгууль 8 дахь удаагаа болж, Та бүхэн маань Үндсэн хуулиар олгосон засаглах эрхээ эдэлж, шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдлаа.

Ард олон Та бүхнийхээ итгэлийг өвөрлөсөн Их Хурал шударга ёсыг тогтоох, төрөө цэгцлэх, нийгмээ эрүүлжүүлэх, хуулийг дээдлэх өөрчлөлт шинэчлэлийг удирдан манлайлах итгэл дүүрэн байна.

Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Зуун жилийн ойгоо зуун шинэчлэлийн зорилт хэрэгжүүлсэн амжилтаар угтахаар бид төлөвлөж байгаа. Эдгээр зорилтууд нь шударга ёс, хариуцлага сахилга ердийн хэм хэмжээ болсон, зөвхөн хууль засагладаг, эрүүл зөв тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Иргэд нь эх орныхоо, баялгийнхаа эзэн нь байж, эрх чөлөө, тэгш эрхтэй, амар амгалан, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад чиглэх болно.

Үр дүнд нь Монгол орон сэргэн мандаж, монгол хүн бүр тэгш дүүрэн амьдрах учиртай. Энэ эрхэм зорилтыг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал ард түмэн Та нартайгаа хамтран хэрэгжүүлэх болно.

Бурууг засах, зөвийг зорих чин хүсэл монгол хүн бүрт бий. Үүний төлөө хүчээ нэгтгэх эрмэлзлээр ч дүүрэн байгаа. Энэ шинэ эрчим, эрчит давалгааг бид мэдэрч байна. Тиймээс Та нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулах нь нэр төрийн хэрэг, хүндэт үүрэг билээ.

Сайн цаг, сайхан ирээдүй холгүй, ойрхон бий. Түүнд хүрэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баярын энэ өдөр нийт монголчууддаа хандан уриалъя.

Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд Та нар минь элгээрээ энх амгалан байж, дэлгэр сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2020 оны 7-р сарын 10.  

Улаанбаатар хот.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.87)
    Гадаадад байгаа иргэдээ авчирч чадахгүй юм бол мөнгөн тусламж үзүүлмээр юм.Ийм үед хэдэн тэрбум төгрөгөөр наадамдаж байгаа нь ичмээр байнаах. Монголын төр "би үхэхээр чи үх "гэсэн байдлаар гадаадад байгаа монголчууддаа хандаж байх шивдээ.Сайн цаг ирэх болтугай.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 25 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 34 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 39 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 9 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 18 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 21 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 3 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top