x

У.Хүрэлсүх: Шинэ Засгийн газар ёс зүйтэй, сахилга баттай, ард түмнээ гэсэн сэтгэл зүтгэлтэй ажиллана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 98.5 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдлоо.

Тэрээр "Манай улсын ард иргэдээ, МУ-ын Ерөнхийлөгч өө, Та бид туурга тусгаар улсынхаа төрийг сонголоо. Бидэнд итгэл үзүүлсэн ард түмэндээ баярлалаа.

Ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах цаг ирлээ. Манай ард түмэн төр барих эрхээ эдэлж, задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байхыг хүслээ.

Засгийн газар ирэх 4 жилд импортлогч улсаас экспортлогч улс болохын төлөө ажиллана. Хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангаж, хүнс экспортлогч улс болно.

Нам дамжсан улстөр бизнесийн олигархи бүлгүүдтэй бид тэмцэж байна. Ард түмэн маань эх орныхоо баялгийн эзэн болохыг хүсэж байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайх учиргүй. Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд шударга ёсыг тогтооход онцгой анхаарч ажиллана. 

Банкны салбарт реформ хийнэ. Зээлийн хүүг сарын 1 хувьд хүргэхийн төлөө шат дараатай ажил хэрэгжүүлнэ. Манай шинэ Засгийн газар ёс зүйтэй, сахилга баттай, ард түмнээ гэсэн сэтгэл зүтгэлтэй ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 12 цаг 49 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 16 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 13 цаг 23 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 13 цаг 32 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 14 цаг 34 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 14 цаг 45 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 15 цаг 31 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 16 цаг 12 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 16 цаг 21 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 17 цаг 1 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 19 цаг 7 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 19 цаг 26 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 19 цаг 43 мин Хулгайтай тэмцэхээ боль! 20 цаг 1 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 20 цаг 19 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 20 цаг 26 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 20 цаг 42 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 20 цаг 48 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 20 цаг 52 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 20 цаг 57 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Худлаа... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top