x

Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцны батламж гардууллаа

Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд өнөөдөр түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардууллаа. Батламжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын дарга С.Амарсайхан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс гардуулж өгөв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр манай Эрүүл мэндийн салбарынхны хувьд алтан гэж хэлж болохоор агшин тохиож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд та бид эрүүл мэндийн салбарт тодорхой дэвшлийг гаргаж ажиллалаа. Засгийн газар ч эрүүл мэндийн салбартаа онцгойлон анхаарч төсөв 40 хувиар нэмэгдэж, хөрөнгө оруулалт 420 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Бид хүн амын дунд шинэ коронавирусийн тархалтыг дэгдээлгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс эрүүл мэндийн салбарыг онцгойлон харж үзэн энэ мэргэжлийн үнэ цэнийг эрхэмлэн дээдэлж байгаад маш их баяртай байна. Ингээд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, гүн хүндэтгэл илэрхийлье” хэмээлээ.

Хотын дарга С.Амарсайхан “Нийслэл анх удаа иргэдээ түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангаж эхэлсэн. Тэр дундаа гэр хорооллынхоо иргэдийг үе шаттай орон сууц, дэд бүтцээр хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр Улаанбаатар хотоо хөгжүүлэх боломжгүй. Тийм учраас энэ чиглэлд онцгой анхаарч бодлого барьж ажиллаж ирлээ. Иргэдийнхээ эрүүл энхийн манаанд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа та бүхэндээ нийт нийслэлийнхээ иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гээд Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилнүүдэд ажлын өндөр амжилт хүссэн юм.

Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан авч байгаа аж. Батламж гардан авсан иргэд байраа сонгон, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 56 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 5 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 4 цаг 10 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 6 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 49 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 52 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 34 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top