x

Олон улсын олимпийн хороо тулгамдсан асуудлаа хэлэлцэв

Зургадугаар сарын 10. Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) гүйцэтгэх хорооны хуралдаан лхагва гаригт болов. Хуралдаанаар коронавирусын цар тахлын хурц үе шатны хугацаанд хуримтлагдаж тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

Гүйцэтгэх хорооны хуралдааны үр дүнгийн талаар ОУОХ – ны ерөнхийлөгч Томас Бах сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр 2021 онд явуулахаар хойшлуулсан Токиогийн зуны олимпийн тоглолтын асуудлаар хийж байгаа хэлэлцээрүүдийн зарим нарийн ширийн зүйлийн талаар өгүүлэв. Энэ шийдвэртэй холбогдуулан үүссэн гол зөрчлийн нэг нь сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн зохион байгуулдаг дэлхийн хэмжээний хоёр гол зохион байгуулагч болох Олон улсын сагсан бөмбөгийн (FIBA) холбоо болон Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны хуанлийн төлөвлөгөөнөөс үүдсэн асуудал гэж үзэж болно. NBA-гийн ирэх улирлын тэмцээнүүд саатах магадлалтайг харгалзвал тус холбооны аварга шалгаруулах тэмцээний төгсгөлийн хэсэг, эсвэл плей-офф-ын тоглолтууд Олимп зохион байгуулах хугацаатай давхцах, эсвэл тун ойрхон болж мэдэх тул олимпийн сагсан бөмбөгийн тэмцээнд од болсон олон тамирчин, түүгээр ч барахгүй зарим шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож чадахгүйд хүрч болох юм. Гэхдээ энэ асуудлаар FIBA болон NBA зөвшилцөлд хүрч чадна гэдэгт Т.Бах итгэлтэй байна.

“Бид FIBA-тай байнга харилцаж байгаа, тэд ч мөн өөрсдийн зүгээс NBA-тэй харилцаж байна. Эдгээр байгууллага хоёулаа Олимпийн тоглолтын хугацааны асуудлаар маргалдахыг хүсэхгүй байгаа. Тэд тохиролцоонд хүрэх ёстой” хэмээн ОУОХ-ны тэргүүн онцлов.

Гүйцэтгэх хороо мөн асуудал ихтэй байгууллагын нэг болох Олон улсын хүнд атлетикийн холбооны (IWF) нөхцөл байдлыг авч хэлэлцэв. Унгарын иргэн Тамаш Аян тэргүүлж байх үеийн IWF-ийн өмнөх удирдлагын үйл ажиллагаанд Ричард Маклераны бие даасан комисс зургадугаар сарын 4-нд шалгалт явуулсан ажээ. Өөрөөр хэлбэл, сэргээшийн зөрчил илэрсэн тухай өгүүлж байгаа хэрэг юм.

“Тус холбооны талаар янз бүрийн эх сурвалжаас ирж байгаа мэдээлэл, илтгэлийг сонсоод би маш их цочирдож, урам хугарсан. Бид сэтгэл зовниж байгаагаа аль хэдийн илэрхийлсэн бөгөөд энэ холбооны ажил үйлсийг цэвэр тунгалаг болгохын тулд шинэ удирдлагатай нь хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ мэдэгдсэн. Өөрсдийн зүгээс аливаа тусламж үзүүлэхэд бид бэлэн байна” хэмээн Бах хүлээн сэтгэгдлээ илэрхийлжээ

 

ОУОХ-ны шинэ гишүүдийн талаар

 

Гүйцэтгэх хорооны хуралдааны үеэр ОУОХ-нд шинээр нэр дэвшиж байгаа гишүүдийг танилцуулсан. Хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийн орны багийг хөгжөөн дэмжиж байснаараа оросын спорт сонирхогчдын танил болсон Хорватын ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын гүнж Рима Бандар Аль – Сауд, Монгол Улсаас Батболдын Баттүшиг, Кубын Мария де ла Каридад Колон болон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (World Athletics) өнөөгийн ерөнхийлөгч, Британийн иргэн Себастьян Коу нар ОУОХ-ны гишүүн болцгоов. Спортын зөвлөх үйлчилгээний CSM компанид гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж байсантай холбоотойгоор ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэний учир ОУОХ-ны гишүүнд нэр дэвшихийг Себастьян Коуд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард татгалзаж байсан билээ. Компаниас гарна гэдгээ Коу амласныг гүйцэтгэх хорооны хуралдааны дараа Бах онцлов.

Нэр дэвшигчдийн гурав нь эмэгтэй хүн байгаа нь спортод жендерийн тэгш байдлыг хангах төсөл хэрэгжиж байгаа элементийн нэг мөн хэмээн ОУОХ мэдэгдэлдээ онцолжээ. Тус байгууллагын удирдах албан тушаалд одоо ажиллаж байгаа хүмүүсийн 30 хувь нь эмэгтэйчүүд, харин ОУОХ-ны тусгай комиссуудад жендерийн тэгш байдал үндсэндээ хангагдсан ажээ.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд дэлхийн гол сэдэв болсон Миннеаполис хотод  (Миннесота муж улс) африк гаралтай америкийн иргэн Жорж Флойдын үхлийн дараа АНУ-ын олон муж улсад болж байгаа эмх замбараагүй үйл явдал гүйцэтгэх хорооны хуралдааны анхаарлын гадна үлдээгүй. Цагдаа нар тавдугаар сарын 25-нд түүнийг баривчлах үеэр амьсгал боогдуулсан арга хэрэглэсний улмаас Флойд эмнэлэгт нас барсан. Эсэргүүцлийн хөдөлгөөнд Үндэсний хөлбөмбөгийн лиги (NFL) болон NBA- гийн тоглогчид оролцож спортын олон од нэгдсэн.

“Олимпийн хартид дурдсан эрх, эрх чөлөөг эдлэх явдал нь арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, хэл, шашин, улс төрийн болон бусад итгэл үнэмшил, үндэс угсаа болон нийгмийн гарал үүсэл, өмч хөрөнгө, төрсөн газар зэрэг аливаа шинж тэмдгээр ялгаварлан гадуурхалгүйгээр хангагдах ёстой” хэмээн ОУОХ онцолжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.12 БААСАН № 115 (6340)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 5 цаг 16 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 25 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 5 цаг 30 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 8 цаг 0 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 8 цаг 9 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 8 цаг 12 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 8 цаг 54 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top