x

Жорж Флоидын аллагад холбоотой гурван цагдаагийн албан хаагчид нэмж эрүүгийн хэрэг үүсгэжээ

Өчигдөр АНУ-ын Миннесота мужийн прокурорууд Жорж Флоидын амийг хөнөөсөн цагдаагийн ажилтан Дерек Човинд тулгасан ялаа нэмэгдүүлж, түүнд тусалсан бусад гурван цагдаад шинээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тавдугаар сарын 25-ны өдөр 46 настай Жорж Флоидыг хуурамч $20-ын дэвсгэртээр тамхи худалдаж авах гэсэн хэрэгт сэжиглэн баривчилсан юм.

Энэ үеэр Дерек Човин түүний гарыг гавлаж, газарт хэвтүүлэн хүзүүн дээр нь өвдөглөх үеэр амьсгал нь боогдож нас барсан байна.

Өмнө нь прокурорууд Човинд гуравдугаар зэргийн хүн амины хэрэг үүсгээд байсан бол өчигдөр хоёрдугаар зэрэг болгон ахиулжээ.

Миннесота мужийн хуулиар гуравдугаар зэргийн аллагад санаандгүй тохиолдлоор хүний амь хөнөөсөн хэргийг тооцдог. Харин хоёрдугаар зэрэгт урьдчилан төлөвлөөгүй боловч тухайн нөхцөлд гэнэтийн шийдвэр гаргаж, санаатай хүний амь хөнөөсөн хэрэг тооцогддог юм.

Нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт урьдчилан төлөвлөж, бэлдсэн санаатай аллагыг тооцдог байна.

“Жорж Флоидын амь нас үнэ цэнэтэй. Бид шударга ёсыг тогтоохын төлөө ажиллах болно” гэж Миннесота мужийн ерөнхий прокурор Кэйт Эллисон өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Флоидын гэр бүлийн өмгөөлөгч Бенжамин Крамп “Энэ бол шударга ёсыг тогтоох чиглэлд гарсан томоохон алхам. Талийгаачийн шарилыг оршуулахаас өмнө ийм чухал шийдвэр гарсанд бид талархаж байна” гэж мэдэгдсэн байна. 

Үүнээс гадна Флоидын амийг хөнөөх үед хэргийн газарт байсан гурван цагдаагийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдэхэд тусалж, дэмжсэн гэж буруутгаад шинээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Мягмар гарагт Миннесота мужийн захиргаа Миннеаполис хотын цагдаагийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь шалгаж эхэлсэн байна.

Өчигдөр Вашингтон хотод АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер үг хэлэхдээ Америкийн хотуудад гарсан тэмцлийг зогсоохын тулд зэвсэгт хүчнийг ашиглахыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ.

Энэ нь ерөнхийлөгч Дональд Трампын хийж байсан мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм. Пентагоны төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр Эспер “зэвсэгт хүчнийг дайчлах нь зөвхөн онц ноцтой тохиолдолд авах хамгийн эцсийн арга хэмжээ байх болно” гэж мэдэгджээ.

Пентагон 1,600 орчим цэргийн алба хаагчийг Мягмар гарагаас хойш Цагаан ордны орчимд байрлуулаад байгаа. Цэргүүд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч жагсаал тэмцлийг тараах ажиллагаанд одоогоор оролцоогүйг Пентагоны төлөөлөгч мэдэгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагаас Америкийн олон хотуудад эхэлсэн жагсаал цуглаанууд сүүлдээ эмх замбараагүй байдал, дээрэм тонуул болж хувирсан ч өнгөрсөн Мягмар гарагаас эхлэн ихэнх нь намжиж, тайван тэмцэлд шилжжээ.

 

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 24 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 34 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 38 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 8 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 17 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 20 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 2 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top