x

Теле хичээлийн багт Ерөнхий сайд талархал илэрхийллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Теле хичээлийг амжилттай зохион байгуулахад оролцсон 423 багш, 140 гаруй арга зүйч, судлаач, телевизийн 180 орчим ажилтанд талархал илэрхийлж, зарим хүнийг салбарын шагналаар шагналаа.

Шинэ төрлийн коронавирус (COVID 19)-ийн халдвараас шалтгаалж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран Теле хичээлийг шуурхай зохион байгуулж, 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр эхлүүлсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд цэцэрлэг, ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан нийт 4773 цагийн 82355 минутын теле хичээлийг монгол, казах, тува, дохионы хэлээр багш, суралцагч, эцэг эхчүүддээ амжилттай, үр дүнтэй хүргэлээ.

Теле хичээлд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн. Боловсролын салбараас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын телевизүүдийн холбоо, Монголын үүрэн холбооны бүх компаниуд, Монголын үндэсний олон нийтийн телевиз, хичээл сургалтын чиглэлийн вэб сайтууд хамтран ажилласнаар сурагчид цаг хугацаанаас үл хамаарч хичээлээ нөхөн үзэх, давтах, судлах боломж бүрдэж, хүртээмж өндөртэй боллоо.

Теле хичээлийг зөвхөн суралцагчид төдийгүй багш нар үзэж, заах арга барилаа сайжруулах, туршлага хуримтлуулах боломж бүрдүүлсэн нь теле хичээлийн нэг онцлог байлаа. Түүнчлэн эцэг, эхийн үүрэг, оролцоо нэмэгдэж, тэд сургалтын хөтөлбөр агуулгын талаар ойлголт мэдлэгтэй болж, зарим талаар хүүхэдтэйгээ хамт суралцсан.

Манай улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148.4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орсон. Тэдэнд хүргэсэн теле болон онлайн хичээлийн зохион байгуулалтыг ЮНЕСКО үнэлж, олон улсад сайн туршлага болж буйг вэб сайтдаа онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 13 цаг 46 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 15 цаг 35 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 18 цаг 6 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цаг 57 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 19 цаг 39 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 19 цаг 46 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цаг 13 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 20 цаг 52 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top