x

Улаанбаатар хотыг коронавирусийн халдвар тархах ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гэж үнэлжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдаж байна.

Онцгой нөхцөлийн дэглэмтэй холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох байгууллагын зөвлөмжийг мөрдөж, хурлынхаа явцыг цахимаар дамжуулж байгаа билээ.

Хуралдааны эхэнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар танилцуулав. 

Өнөөдрийн байдлаар 1,239 иргэнийг тусгаарлан, хяналтдаа байлгаж буй аж. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод эрсдлийн үнэлгээ хийхэд “өндөр эрсдэлтэй” гарсан байна. Иймээс өвчлөл гарсан үед хэрхэн ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгааг онцолсон. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын зам, томоохон зах, худалдааны төвийн орчим, үерийн ус зайлуулах далан сувгийг тогтмол халдваргүйжүүлж байгаа ажээ.

Гэрээт 37 аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд 18 мянга гаруй цэгт ариутгал хийсэн байна. Түүнчлэн үйлчилгээний 32,704 газарт хяналт шалгалт хийж, хорио цээрийн дэглэм зөрчсөн зарим газруудын зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авжээ.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эрсдлийн үнэлгээ өндөр гарсныг хэлж байна. Тиймээс иргэн бүр өндөр хариуцлагатай байх ёстой юм. Гараа тогтмол угааж, ариутгах, амны хаалт зүүх, олны хөлийн газраар зорчихгүй байх нь чухал. Нийслэлийн ИТХ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Холбогдох шийдвэр гаргахад хэзээд бэлэн” гэсэн юм.

Танилцуулга мэдээллийг сонсоод Тэргүүлэгчид “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих”-ыг үүрэг болгов. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 20 цаг 26 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 35 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 20 цаг 40 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 23 цаг 10 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 23 цаг 19 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 23 цаг 22 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top