x

Бразил коктейл буюу баярлаж хандаггүй Бразилчууд

Арьсны өнгөөс үл хамааран ”Бразил үндэстний царай” хүн бүрт л таарна гэх. Энэ түүх худал байсан ч үнэнд ойрхон. Үнэн хэрэгтээ Бразилийн нутаг дээр янз бүрийн үндэстэн ястан их холилджээ.

Автохтоны индиануудаас эхлээд колончлогч Португаличууд, XVI-XIX зуунуудад тийш нь авчирсан Африкчууд, XIX зууны сүүлчээр боолчлолыг халсаны дараа сайн дураараа кофены талбайд ажиллахаар ирцгээсэн Италичууд, 1908 оноос хойш тийш урссан Япончууд гээд л тэнд үзэгдээгүй үндэстэн ястан ховор.

Энэ бүгд холилдсон, нийлсэн гэж ярих дуртай Бразиличуудын үндэсний олон хэв маягийн гол багана нь болдог. Гэхдээ л тэр бүгдийг нэгтгэсэн соёл иргэншлэлийн гол нь тэр асар том орны Португали хэл юм.

Тус орны нутаг дэвсгэрт 1500 он гэхэд 2-6 сая индианчууд амьдарч байсан гэж тооцогддог. Одоо тэдний тоо 300 мянга орчим.

Бразилид хэзээ нэгэн цагт амьдарч байсан 1000 омгоос өнөөдөр 200 гаруй л үлджээ. Тэдний түүхийг угсаатан судлаач Клод Леви-Строссийн ”Халуун орны гуниг” гэх алдартай номонд өгүүлсэн байдаг.

Омог тус бүр өөрийн уламжлал, шүтлэгтэй. Тэднээс томоохонд нь нутгийн баруун хойд хэсгийн Тикуна, Амозоны зүүн хойд нутгийн Яномами, төв ба баруун нутгийн Гуарани омгийнхон ордог.

Бразилийн нутагт XVI-XIX зуунуудад Африкаас 3,6 сая орчим боол авчирчээ. 

Салвадорыг “Бразилийн Ямайка” гэж нэрлээд байдаг нь зүгээр нэг хэрэг биш. Түүний хамгийн их жуулчид очдог дүүрэг Пелоуринью өөрийн тэрслүү амьдралаараа л байхыг хичээнэ. Колонийн үеийн.

Байр байшинг бэлэг дурсгалын дэлгүүр, зургийн музей зэрэгт өгсөн ч тэдний дунд “өөрсдийнх” нь янз бүрийн байгууламжууд чихэлдээд л орж ирсэн байгаа. Энэ зураг дахь үсчний салон бас л тэдний нэг.

Өмнө нь уг оронд хөдөө аж ахуй давамгайлж байлаа. Одоо Бразиличуудын 70 хувь нь хотуудад амьдардаг. 

Өөрсдөө “ид шидийн хот” гэдэг Рио Бразиличуудын зүрх сэтгэлд онцгой байраа эзэлсэн байгаа бол түүний оршин суугчид Кариока нарын хувьд тэр нь нээлттэй, үзэсгэлэнтэй, хөгжөөнтөй, романтик гэсэн онцгой сэтгэл зүй юм.

Тэд албаны ёс зүйг үзэхгүй, дуртай цагтаа хайрын адал явдалд ороход бэлэн байдаг ажээ.

Албан ёсны найман баяраас гадна бразилчуудад үй түмэн багт наадам цэнгээн байдаг.

Хоёрдугаар сарын багт наадмын дараа зургадугаар сарын “Бумба-меу-бой” гэх Амозоны Паринтинсе хотод хоёр дахь том багт наадамтай. Хэдэн арван мянган хүмүүс ер бусын ардын бүжиг цэнгээн, галын наадам үзэхээр тийшээ явна.

Тус орны 5564 хотын засаг захиргааны 33 хувь орчим нь тэдний нутаг дэвсгэрт ядуусийн хороолол фавела байдаг гэж хэлдэг.

Зуун мянгаас дээш хүн амтай хотуудад энэ үзүүлэлт өндөр. Албан бусаар хотуудын 84 хувийг ядуусийн хороолол эзэлдэг аж. Рио, Сан-Паулу хоёр том хот үүгээрээ “алдартай”. Амьдралын нөхцөл байдал хүнд ч хотын тэр хэсгээс л самба бүжгийн сургуулиудын үндэс бүрэлдэнэ. 

Амозонд дэлхийд байгаа ургамал, амьтны 20 хувь нь байдаг.

Бразилд Амазоны байгалийн баялаг нь алдар цуутай. Гэхдээ түүнийг ашиглах нь зөөлнөөр хэлбэл ашиггүй. Амозоны сав газрын чийглэг ой устаж байгаа нь үүний том жишээ. Гэхдээ л уг мөрөн өмнөхийн адил дэлхийн цэнгэг усны томоохон нөөц хэвэээр байгаа.

Өнөөдөр Бразилийн хүн амын 56,5 хувь нь цагаан арьстан, 33,2 хувь нь эрлийзүүд, 9,6 хувь нь хар арьстан, 0,7 хувь нь шар арьстан ба 0,1 хувь нь индианчууд юм.

Бразилид  суурьшсан европчуудын дунд Португаличууд давамгайлдаг. Тэдний араас Италичууд, Испаничууд болон Немцүүд явж байгаа. Германчууд л өөрсдийн уламжлалт байр байшинг барин тэнд эрс тэс зураглалыг үүсгэснээс гадна өдгөө хамгийн алдартай ундаа болсон шар айргаа энд авчиран тараажээ.

Мөн Немцүүдийн нийгэмлэгээс л гол гоо эмэгтэйчүүд төрдөг. Тухайлбал, Жизель Бундхен мэтийн супер моделиудаас эхлээд Бразилийн гоо бүсгүйчүүдийг немцүүдээс л “олдог” гэнэ.

Хүн амын тооллогоор тэдний 74 нь өөрсдийгөө католик сүсэгтэн гэдэг боловч кандоблегийн шүтээнийг хослуулахад нь зарим нь оролцдог.

Бурхан-Оришад энэ ёслол хамаатай ба онгод нь орсон цагт л бурхантайгаа нийллээ гэж Кандобле омгийнхон үздэг ажээ. Газар хэвтэн давалгаа маягийн хөдөлгөөнд орсон энэ залуу цэнгэн ус ба хайрын бурхан Ошунд ёслолоо зориулж байгаа гэнэ.

Копакабаны наранд шарлагийн элсэн талбайн урт нь 4 км гаруй үргэлжилдэг.

Рио хотын хамгийн нэртэй зам нь Аvenida Atl´antica буюу Атлантын өргөн чөлөө Копакабаны наранд шарлагийн элсэн эргийн дагуу үргэлжилнэ.

Ер нь ийм гудамжнууд Бразилийн эргийн дагуух бүх хотуудад бий. Адилхан үүрэгтэй. Ердийн өдрүүдэд тэнд спортын тэмцээн, зугаалга хийгдэнэ. Баяраар янз бүрийн жагсаал багт наадам явагдана.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов...
Top