x

ЭМЯ: Халдвар авсан НЭГ хүн 384 хүнд тараах боломжтой

Албан ёсоор Covid-19 гэж нэршээд байгаа шинэ коронавирусийн тархалт, нөхцөл байдлын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар дэлхийн 29 оронд бүртгэгдээд байна. БНХАУ 31 муждаа хяналт тавьж, арга хэмжээ авч байгаа ч дэлхийн бусад улс оронд эрсдэл үүссээр байгааг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Ялангуяа, бидний хамгийн их зорчиж, холбоотой байдаг Япон, Солонгос улс байна. 

Мөн өнөөдөр нэмэгдээд Иран улсад байдал хүндэрч, өвчлөл нэмэгдэж байгаа. Израйль улсад шинэ коронавирус шинээр бүртгэгдэж, батлагдсан мэдээлэлтэй байна. 

Ялангуяа, БНСУ-д өчигдөр 156 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр 284 тохиолдол болж албан ёсоор бүртгэгдлээ. Гол бүртгэгдэж байгаа тохиолдол нь 4 хот, 6 мужид байгаа бөгөөд Дэгү хотод тархалт эрчимтэй байна. Тархалтын уурхайг бид мэдээлж байсан, сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй халдвар тараасан гэж. Гэтэл тэр эмэгтэй Динам гэдэг эмнэлэгт үйлчлүүлсэн байгаа. Тиймээс тэр эмнэлгийн ажилчид, тухайн үед үйлчлүүлсэн хүмүүс өвдөж халдвар тархсан. Тиймээс нэг хүнээс маш олон хүнд халдвар тархах боломжтойг энэ жишээ харуулж байна. 

Шинэ коронавирусийн нэг халдвартай хүн цаашаа таван хүнд тараах боломжтой гэж үзэж байгаа. Тэр таван хүн цааш тарааж, таван мөчлөгийн хугацаанд буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тараах боломжтой гэдгийг манай эрдэмтэн судлаачид хийсэн.

Манай судлаачдын мэдээлэл нэлээд зөв тооцоо судалгаа болохыг олон улсын жишээнүүд харуулж байна. Тиймээс энэ тооцоо судалгаанд үндэслэн ЭМЯ авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөж байна" гэв.

Мөн олон хүний төвлөрөл үүсгэхгүй байх нь урьдчилан сэргийлэх маш чухал алхам гэдгийг олон улсад ч зөвлөж байгаа тул иргэд гэр гэртээ байж, баяр, амралтын өдрүүдээр айл хэсэхгүй байхыг дахин дахин анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 18 цаг 2 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 12 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 18 цаг 16 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 20 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 55 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 58 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 21 цаг 40 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top