x

"91 байгууллагын нийт 287 эцэг, эхчүүдэд цалинтай чөлөөг олгожээ"

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

“Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-д заагдсан 17 үйл ажиллагааны биелэлтийг ханган ажиллаж байна. Тухайлбал,

–Аймаг, нийслэлийн хэмжээнд үндсэн 24 “Шуурхай штаб”-ыг байгуулан,  Гамшгаас хамгаалах 452 албадыг 24 цагийн горимд шилжүүлэн бэлэн байдлыг хангуулан ажиллуулж байна. Онцгой байдлын байгууллагаас нэгдсэн “Шуурхай штаб”-ыг ОБЕГ-т байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэн, цаг үеийн мэдээ мэдээллийг нэгтгэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

–Нийт гамшгаас хамгаалах 252 алба,  тусгай зориулалтын мэргэжлийн 546 анги, 990 суудлын, 660 ачааны, 395 тусгай зориулалтын  буюу нийт 2045 техник, хэрэгслийг томилгоожуулан, гамшгаас хамгаалах сум, дүүргийн 462 төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

–Ард иргэдэд чиглэсэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 22 төрлийн сурталчилгааны материал, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудсыг боловсруулан  олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн ажиллаж байна.

–Төвийн болон орон нутгийн нийт 68 телевиз, үүрэн холбооны 4 компаниас 21 аймагт давхардсан тоогоор нийт 2.5 сая хэрэглэгчдэд урьдчилан сэргийлэх мессеж илгээсэн байна.

–Орон нутагт цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг орон нутгийн нийт 68 телевизээр нэвтрүүлэхийг зогсоож, холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.

–Нийслэлийн Онцгой комиссын хурлаар нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг шинэ коронавирусийн халдвар, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд иргэний үүргээ биелүүлж үйлчлүүлэх зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

–Аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

–Улсын хэмжээнд нийт 465 аж, ахуйн нэгж байгууллагын цагаан сарын үзэсгэлэн худалдааг зогсоосон.

–Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 321 шашны байгууллагад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй байх мэдэгдэл боловсруулж,  өнөөдрийн байдлаар 166 байгууллагад хүргүүлээд байна.

–Нийслэлд бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх зорилгоор 9 дүүргийн 271 аж ахуйн нэгж, байгууллага, 312 худалдааны бөөний төв, зах, хүнсний дэлгүүр, мухлаг, 66 хүнсний үйлдвэр, цех, 139 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын 74 байцаагч хяналт тавин ажиллаж байна.

–21 аймгийн нийт 1314 аж, ахуйн нэгж, байгууллагад бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч холбогдох хяналтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгон хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

–Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш төрийн 91 байгууллагын нийт 287 эцэг, эхчүүдэд цалинтай чөлөөг олгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 9 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 18 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 23 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 10 цаг 53 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 2 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 5 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 11 цаг 47 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top