x

Д.Сумьяа “Парисын Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ

Францын нийслэл Парис хотноо өчигдөр /2020.02.08/ эхэлсэн жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнээс олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяа мөнгөн медаль хүртлээ.

Эхний өдөр Монголын жүдочдоос 12 бөх дэвжээнд барилдаж тав нь медалийн төлөө шалгарсан бөгөөд Д.Сумьяагаас бусад нь хүрэл медалийн эзэд болов. Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа шигшээд шалгарч, шинэ дэлхийн аварга Канадын Криста Дегучид ялагдан мөнгөн медаль зүүлээ.

Харин 48 кг-д барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх  Ширин Буклиг өчих мэхээр цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний жинд хоёр дахь хүрэл медалийг Францын бөх  Мелани Клеммент зүүв.

Харин мөнгөн медалийг Японы 18 настай залуу жүдоч Вакана Кога хүртэв. Украины шилдэг тамирчин, олимп, дэлхийн аварга Дарья Билодид  Парисын Их дуулгад хоёр жил дараалан түрүүллээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин Туркийн бөх Михрак Аккусыг хутгах мэхээр цэвэр ялснаар өмнөх жилийн адил хүрэл медальтан боллоо. Казахстаны алдарт бөх Елдос Сметов мөн хүрэл медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Оросын бөх Яго Абуладзе, алтан медалийн эзнээр Японы алдарт аварга Рюүжү Нагаяма тодров. 


Эрчүүдийн 66 кг-д Ё.Басхүү медалийн төлөө Израилын Баруч Шмайловтай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээ авч ялснаар Украины алдарт бөх Георгий Зантараягийн хамт хүрэл медалийн тавцанд зогсов. Энэ жинд аваргын төлөө БНСУ-ын Ан Баул болон Ким Лим Ван нар барилдаж, Ан Баул түрүүлснээр Парист хоёр дахь удаагаа алтан медаль хүртлээ.


ОУХМ Ц.Цогтбаатар 73 кг-д хүрэл медалийн төлөө Японы алдарт бөх Машаши Эбинуматай барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялж, хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын жүдочид эхний өдөр 1 мөнгө, 4 хүрэл медаль багтаа авчирлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 25 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 34 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 39 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 9 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 18 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 21 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 3 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top