x

Ирэх долоо хоногоос эхлэн цахилгаан автобус туршилтаар явуулна

Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын хийж буй ажилтай танилцлаа.

Энэ үеэрээ Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмж агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгаа эсэхтэй танилцав.

Япон улсын "Жайка" байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн их багтаамжийн дизель түлшийн автобусанд DPF буюу дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүгчийг 24 автобусанд суурилуулжээ. Мөн нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨАТҮГ-ын 9 автобусанд суурилуулсан байна. Харин 10-11 жил болж, ашиглалтын хугацаа нь дуусаж буй автобусанд шүүлтүүр суурилуулах нь үргүй зардлын нэг болно гэдгийг тэд хэлж байна.

Тус компани Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Эко цахилгаан автобусыг ирэх долоо хоногоос хотын төвийн чиглэлүүдэд туршилтанд гаргахаар болжээ.

Энэ тухай Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар: -“Манайх олон цахилгаан автобус туршиж байгаа. Тэдгээр туршилтын автобуснаас Зорчигч тээврийн нэгтгэлд 10 ирсэн. Одоогоор монгол инженерүүд Монгол стандартад нийцүүлж, техникийн хувьд туршилтын арга хэмжээг авч байна. Автобусуудыг дулаан оронд ашиглаж байсан автобус учраас тос нь болохгүй байна гэсэн асуудал туршилтын явцад гарч байна. Автобусыг долоо хоногийн дараа туршилтад гаргаж, төв замаар явуулахаар төлөвлөж байна” гэв.

Уг цахилгаан автобус нь дулааны улиралд 200 километр явах чадалтай бөгөөд гурван сарын хугацаанд туршиж үзээд үнэлэлт дүгнэлтээ өгөх гэнэ. Автобусыг зориулалтын цэгт 8-15 минутанд бүрэн цэнэглэх боломжтой. Цэнэг нь -50-аас +60 градуст нурахгүй, цэнэглэлтийнхээ өндөр хүчдэлийг даадаг онцлогтой гэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 5 цаг 51 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 0 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 6 цаг 5 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 8 цаг 35 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 8 цаг 44 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 8 цаг 47 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 9 цаг 29 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top