x

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад 3 сая төгрөг олгох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооны ахмадууд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэхүү түр хороо байгуулагдаад гурав хонож байгаа аж.

Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар:

-"Оны босгон дээр ахмадуудынхаа зээлийг тэглэх мэдээг орон даяар ахмадууд маань таатай хүлээж авсан. Гэтэл ялгаварлан гадуурхаж, зээлгүй ахмадуудыг хохироож, Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн тогтоол гаргасанд Зээлгүй иргэдийг хамгаалах түр хороо гомдолтой байна. 

Монгол Улсын парламент энэ удаа ч биш хэд хэдэн удаа иргэдийнхээ эрхийг зөрчсөн. Тухайлбал, гадаадад амьдардаг монголчуудыг сонгуульд санал өгөх эрхгүй болгож, эрхийг нь хаасан буруу шийдвэр гаргасан. Харин одоо зээл аваагүй иргэдийг хохироож байна.  

Манай түр хороо орон нутаг даяар нээлттэй ажиллаж, эрх ашгаа хамгаалах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн зээл аваагүй, өрх толгойлсон 20,000 эмэгтэй улсын хэмжээнд байгаа гэх судалгааг бид өөрсдөө хийсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан дараах утга бүхий саналыг хүргүүлсэн.   

ҮАБЗ-өөс гаргасан ахмадуудын тэтгэврийг төрөөс нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг УИХ хүлээн авч, хууль батлахдаа Үндсэн хууль зөрчиж, ахмадуудыг зээл авсан, аваагүйгээр нь ялгаварлан гадуурхаж, цаг хугацааны хайчинд орж, буруу шийдвэр гаргасан тул бага тэтгэвэр авдаг, зээл аваагүй ахмад бид гомдолтой байна.

Бага тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврийнхээ мөнгөөр амьжиргаагаа арай ядан авч яваа. Иймд зээл аваагүй ахмадууддаа байгалийн баялгаа тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг Сар шинийн өмнө олгох саналыг хүргүүлж байна. Бага тэтгэвэр авдаг 200 мянган ахмад нь зээл авах гэхээр боломж муу, хүү өндөр, хамтран зээлдэгчгүй зэрэг банкны шаардлага тулгардаг.

Эдгээр ахмаддаа бэлнээр гурван сая төгрөг өгч, нийгмийн хамгаалал, аж амьдралыг нь дэмжих нь чухал бөгөөд ингэж бэлнээр өгснөөр дотоодын эдийн засагт ямар ч доргилт үүсэхгүй ба харин ч дотоод эдийн засгаа дэмжих юм. Тиймээс Ерөнхийлөгчөөс бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд хэсэгчлэн хориг тавьж өгөхийг хүссэн” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 4 цаг 57 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 6 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 5 цаг 11 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 7 цаг 41 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 7 цаг 50 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 7 цаг 53 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 8 цаг 35 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top