x

"Хар жагсаалт"-ад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлэх санал гаргав

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцжээ. Зөвлөлийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийв. 

Нэгдүгээрт, зээлийн мэдээллийн сангийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Монголбанкны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Тус мэдээллийн сан дахь хар жагсаалтаас болж олон мянган аж ахуйн нэгж, иргэд санхүү, бизнесийн харилцаанд орж чаддаггүй. Иймд уг жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлж, жагсаалтыг хүчингүй болгох, санхүүгийн харилцаанд оролцох эрхийг нь сэргээж өгөх саналыг ШИНЭ намын зүгээс Монголбанкны удирдлагуудад тавилаа.

Хоёрдугаарт, төгрөгийн ханшийн сулралыг хэлэлцлээ. 2016 оны 8-р сард 1,800 төгрөг нэг ам.доллартай харьцаж байсан бол өнөөдрийн байдлаар 2,737 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Гуравхан жилийн дотор төгрөгийн ханш 1,000 төгрөгөөр суларч, халаасандаа 10,000 төгрөгтэй байсан хүн 1,000 төгрөгөө, сая төгрөгийн цалинтай байсан хүн 100,000 төгрөгөө алдаж байгаа нь Монголбанк болон Засгийн газрын буруу бодлоготой шууд холбоотой гэж ШИНЭ намын зөвлөл үзжээ.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан 900 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийг хаахад зарцуулах шийдвэр ч гэсэн монгол төгрөгийн ханшийг сулруулах магадлалтай тул сэргийлэх арга хэмжээ авахыг Монголбанкны удирдлагуудад сануулсан хэмээн УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдээллээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Зөвлөлийн дарга Л.Болд

-“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад бэх нь хатаагүй байхад эхнээсээ хуулийн заалтыг уландаа гишгэж байгаад ШИНЭ нам харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас оруулж ирсэн Тэтгэврийн зээл тэглэх хуулийн үзэл баримтлал маш буруу, үүнийг өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг ШИНЭ нам тавьсан боловч УИХ олонхоороо хүч түрэн, муйхарлаж баталлаа. ШИНЭ нам зээл аваагүй ахмадуудыг хохироож, ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн шаардлага тавихад нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэж хуурах маягаар бидний саналыг хагас дутуу тусгасан. Үүнд сэтгэл дундуур байгаа.

Хоёрдугаарт, зээл тэглэх нэрээр Монгол Улсын тэтгэврийн насны бүх ахмадыг өөрийнхөө хууль ёсны орлогыг барьцаалж, банктай зээлийн харилцаанд орох эрхийг хааж байгаа нь мөн Үндсэн хууль зөрчсөн явдал. Бас л ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээлийн харилцааг нь хязгаарлаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт, оройтож зарласан ч гэсэн маргааш нь Д.Сүхбаатарын талбайд ирж бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан ахмадуудын тоо 15 мянгад хүрсэн. Одоо нэгэнт зургаан сая төгрөгөөр зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргаж байгаа юм бол нийт ахмадын тэгш эрхийг хангаж, 3 сая төгрөгийг бэлнээр, 3 саяыг үнэт цаас хэлбэрээр олгох хуулийн өөрчлөлтийг ШИНЭ намаас санаачилна" гэв.

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 13 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 22 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 27 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 17 цаг 57 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 6 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 9 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 51 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top