x

Н.Номтойбаяр: Намайг буруутгах гэж байгаа бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ өгчих

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр хуулийн байгууллагуудын зүгээс өөрийг нь буруутгаж буй асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүнийг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд өгсөн зээл болон УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан гүтгэж байна" гэв.  

Н.Номтойбаяр:

-"Намайг ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна. Бүр сүүлдээ намайг өөрөө зээл авсан гээд байгаа. 

Өнөөдөр АТГ яаж ажиллаад байна вэ. Ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Сүүлдээ кино зохиол шиг юм бичээд байна. Хуулийн сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүмүүс ийм юм бичээд байгаа нь харамсалтай байна. Би энэ асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээж байгаа. Намайг хүлээж авч уулзаагүй. 

Мөн үүн дээр үндэслээд миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна гэж дуулсан. АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа байх. Намайг хүлээж авч уулз" гэлээ. 

Харин Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар "Аваар ослын хэрэгт би яллагдагчаар татагдаагүй. Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Энэ хэрэг гарснаас хойш 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаягнаас 400-500 удаагийн давтамжтайгаар над руу дайрсан.

Тэр хүний нас барсан хэрэгт намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй. Энэ асуудлаар сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйл байна уу үгүй юу гэдгийг энэ хэргийг хянаж байгаа прокурортой уулзахдаа асуусан. Тийм зүйл байхгүй гэсэн. 

Яг хэрэг гарах үед би ордны гурван давхрын зүүн жигүүрт нэг гишүүний өрөөнд байсан нь нотлогдсон зүйл. Хүн нас барсантай холбогдуулж хэнийг ч яллагдагчаар татаагүй. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн гээд байгаа. Худал мэдүүлэг өгсөн гэдэг заалтад зориудаар гэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас “Талийгаач танай өрөөнд орсон. Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэдэг мэдүүлэг өгсөн” гээд байгаа. Манай өрөөнд орж ирэхээсээ өмнө архи уусан байсан үгүйг би яаж мэдэх юм бэ. 

Талийгаачийн ходоодноос архи илэрсэн гэсэн. Тэгвэл манай өрөөнд байсан архийг хураагаад аваад явсан. Шинжилгээгээр тэр архины дээж таарч байгаа эсэхийг тогтоох ёстой. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины цус харвалт гэж гарсан. Дараа нь дахин ар гэрийнхэнийх нь хүсэлтээр задлан шинжилгээ хийхэд өмнөхтэйгээ адилхан хариу гарсан. Энэ хариу нь арваннэгдүгээр сарын 8-нд  гарсан юм билээ.

АТГ, прокурорын байгууллагын удирдлагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ УИХ-д өгөх хэрэгтэй. Намайг түдгэлзүүлэх эсэхийг Их хурал шийднэ. Би хэрэг хийгээгүй байж  өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 1 цаг 34 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 4 цаг 5 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 4 цаг 56 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 38 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 5 цаг 45 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цаг 12 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 6 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 21 цаг 56 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 22 цаг 23 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 22 цаг 30 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 22 цаг 39 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 23 цаг 41 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 23 цаг 52 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин
iИх уншсан
Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд...
Top