x

Б.Батзориг нарын хэрэг прокурорын эсэргүүцэлтэй тулгарлаа

Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан хэрэгт ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй долоон хүнийг яллагдагчаар татсан.

Тэд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн зөвшөөрч, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаагаад байгаа.

Тэднийг буруутгаж байгаа зүйл заалт нь Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх. Өөрөөр хэлбэл, тэднийг 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилээр хорих заалттай.

Харин эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдсэнээр тэд прокурортой ял наймаалцана гэсэн үг. Тодруулбал, торгууль, оноох ялын хэмжээг прокурортой тохиролцоно. Хэрэв тохиролцож чадахгүй бол хялбаршуулсан журмаар шийдэхээ больж, ердийн байдлаар хэргийг шийднэ.

Хялбаршуулсан журмаар шийдэхийн тулд хэд хэдэн шаардлага хангасан байх ёстой. Үүнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, хохирогчтой эвлэрсэн байх.

Б.Батзориг тэргүүтэй хүмүүсийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн. Харин хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх, хохирлыг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаа.

Хуульчид хэрэгт холбогдогч нар хохирлыг барагдуулах нэрээр ам таглаад өнгөрөх вий гэх болгоомжлол байсан. Мөн хохирогчтой эвлэрэх гэсэн нөхцөлд чухам хэнтэй эвлэрэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь энэ хэргийн хохирогч нь ЖДҮХС-гаас зохих журмын дагуу зээл авах ёстой байсан энгийн үйлдвэрлэгч нар. Тэдний хохирлыг энэ долоон хүн барагдуулах уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна.

Тэгвэл прокурорын байгууллагаас дээрх хэрэгт эсэргүүцэл бичжээ. Энэ нь прокурор ял наймаалцахаас татгалзсан гэсэн үг. Ингэснээр энэ хэргийг эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдэхгүй, ердийн байдлаар шийдэхээр болж байгаа юм.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 0 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 9 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 14 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 10 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 53 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 56 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 11 цаг 38 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top