x

Цагдаагийн алба хаагчид дарамтлуулсан иргэн сэтгүүлчдэд хандлаа

Иргэн Ц.Пүрэвдорж БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хошууч Б өөрт нь болон гэр бүлийг нь дарамталж, айлган сүрдүүлж байна хэмээн өнөөдөр хэвлэлд хандлаа.

Тэрбээр "Намайг аравдугаар сард ажил хэргийн уулзалттай явж байхад хоёр цагдаа баривчилж, цагдаагийн хэсэг дээр аваачаад залилан хийсэн хэмээн хэрэг тулгаж, хана руу харуулж зогсоох, өмнөө сөхрүүлж суулгах, хорино гэж сүрдүүлэх зэргээр дарамталж байна.

Би "Надад ямар хэрэг үүссэн байгаа юм бэ" гэхэд "Залилангаар эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж хэлэхээс өөрөөр цаасан дээр үүссэн хэрэг танилцуулаагүй. Би Д гэдэг иргэнтэй бизнесийн хамтын ажиллагаанаас үүдэлтэй 2 сая төгрөгийн маргаантай байгаа. Гэтэл үүнийг залилан болгоод эрүүгийн хэрэг үүсгэсэн мэтээр намайг дарамталж байна. Үүсгэсэн мэтээр гэж хэлсний учир нь би БЗД-ийн прокурорт хандаж надад эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг хоёр удаа лавласан. Мягмар, Баасан гарагт хоёр удаа лавлахад миний нэр дээр хэрэг үүсээгүй байсан. Мөн БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эсэхийг лавлахад "хувийн нууцтай холбоотой мэдээллийг өгөхгүй" гэсэн. Надад хэрэг үүсгэсэн эсэхийг лавлаж байхад юун хувийн нууц вэ. Тэгээд зогсохгүй миний бичиг баримтыг хураагаад авчихсан.

Бичиг баримт хурааж авангуутаа хамаатан садан, гэр бүлийнхнийг минь бүртгээд 70 настай ээж чинь, 5 настай хүүхэдтэй эхнэр чинь чиний араас явж хөөцөлдөхгүй. Чамайг хорино гэж дарамталж эхэлсэн. Эхнэрийг маань дуудаад "Нөхрийг чинь хорилоо. Хүүхдийн чинь ирээдүй сүйрлээ" гэж хэлсэн байгаа юм. Ээжийг хүртэл дуудсан байна лээ. Ер нь би хэрэгт холбогдсон байхад миний эхнэр, ээж, хүүхдэд ямар хамаатай гэж дарамталж байгаа юм бэ.

Эхлээд "Чи шоронд орохгүй гэж байгаа бол энэ дээр гарын үсэг зур" гээд хохирогч Д-д сарын дотор 6 сая төгрөг төлнө гэсэн агуулгатай бичигт гарын үсэг зуруулсан. Дараа нь Д-н ах иргэн С гэдэг хүн цагдаатай нийлж дарамталсаар байгаад тус бүр 6 сая төгрөг төлнө гэсэн дөрвөн бичигт гарын үсэг зуруулчихаад байгаа.

Мөн ажил хийх ямар ч нөхцөлгүй байна. Намайг өдөр бүр өглөө 09:00, өдөр 14:00, орой 18:00 цагт цагдаагийн хэлтэс дээр ир гээд байгаа.

Намайг хана руу харуулж зогсоосон, урдаа сөхрүүлж суулгасан, эхнэрийг маань дарамталсан үеийн дуу бичлэгийг би хийгээд авчихсан.

Ингээд эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад надтай хэдийн ялын тогтоол уншуулчихсан ялтан шиг харьцаад байгаа учраас би Нийслэлийн цагдаагийн газарт 70191212 утсаар гомдол гаргасан. Гомдлоо хэлээд хэдхэн минут болж байхад нөгөө цагдаа маань над руу залгаад "Чи өргөдлөө татаатах. Ирээд уулз" гэсэн. Яахаараа нийслэлийн цагдаа өргөдөл гомдол хүлээж авангуутаа шууд нөгөө цагдаад нь хэлчихдэг юм бэ. Үүнийг нь би бас баримтжуулаад ЦЕГ-т гомдол гаргачихсан" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 36 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 45 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 50 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 20 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 29 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 32 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 14 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top