x

Агаарын төмөр зам гэв үү?

Улаанбаатар хотын автомашины тоо 7-8 зуун мянгад хүрч авто замын түгжрэл хэмээс хэтэрч нийслэлийн удирдлага, замын цагдаагийнхны толгойны өвчин болохын зэрэгцээ үүгээр бизнес хийгчид захаас аваад эрх баригчдын дундаас гарч ирсээр. Үүнд замын түгжрэлийг ингэж бууруулна хэмээн худал амлаж албан тушаал дэвшихээс эхлүүлээд ийм ч ажил хийж байна, тйим арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж ард түмний мөнгөнөөс халааслагчид хотын удирдлага, нийтийн тээврийн газрынханд бишгүй нэг.

Нийслэлийн Засаг даргын орлогч байсан нэг нөхөр замын голоор явдаг автобусны зам хийнэ гэж донгосч байгаад төв замаар зүүн тийш эргэхийг болиулах гэж хэдэн арван сая төгрөг зувчуулаад халагдсан. Метро барина гэж нэг хэсэг шуугьсан. Одоо дүүжин зам барина гэсэн нэг нөхөр гарч ирээд байгаа. Гэхдээ энэ нь уулын амралтын тороосон зам арай биш байх гээд дүүжин төмөр замын тухай оросын realt.onliner.by хэвлэлд бичсэнийг товчлон орчуулав.

 

ХХ зуун дөнгөж эхэлж байсан 1901 онд Парист Пабло Пикассогийн үзэсгэлэн нээгдэж, Нобелийн анхны шагнал гардуулан, Кинг Жилетт хутгыг нь сольдог сахлын хутгаа бүтээж байхад германы Вупперталд 12 метрийн өндөр дэх төмөр замд дүүжлэгдсэн галт тэрэг нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлж байж. Хэдийгээр 118 жил өнгөрсөн ч тээврийн энэ хэрэгсэл чухал хэвээр л....

Инженер Лангений санаа

XIX зууны эцэс гэхэд германы баруун нутаг Вуппер голын хөндий улсынхаа аж үйлдвэрийн томоохон төв болоод голын эрэг дагуу хэдэн зуун аж ахуйн нэгж байгуулагдлаа. Толгодоор хүрээлэгдсэн тэр нарийн хөндийд 400 орчим мянган хүн цугларч тэр гол, толгодыг туулах нийтийн тээврийг хэрхэн шийдэх вэ гэсэн асуудал хотын удирдлагын толгойны өвчин болж байв. Мэдээж хотын иргэд бол удирдлагаасаа хотын бүхий л цэг дэх орон сууц, ажлын байртай холбосон нийтийн тээвэр шаардаж байлаа. Тэр үед Лондон, Чикаго хотод бий болж Парис, Берлинд барьж байсан метро барьж болох байсан ч энд хэд хэдэн сөрөг шалтгаан байсан юм. Нэгд, том хотуудыг бодоход төсөв нь хүрэлцэхгүй байлаа. Хоёрт эндхийн газар доорх хадан давхарга ийм боломжгүй болгож байв.
Чухам энэ үед инженер Лангений санал аврал болсон байна. Саахарын заводын эзний хүү Ойген Ланген хийгээр ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүр зохион бүтээх гэж, ингэснээр гэр бүлийнхээ бизнесийг дэмжих гэж ажилладаг байж.

Түүний нэг шинэ санаа нь тэнгэрийн төмөр замаар явдаг тээвэр буюу Schwebebahn бүтээх явдал байлаа. Олон тулгуурт бэхэлсэн төмөр замаас дүүжлэгдсэн галт тэрэг. Ланген эхлээд өөрийн үйлдвэрийн ажилчдыг зөөвөрлөхийн тулд ийм санаа гаргаж.
Гол устай, эргэн тойрон толгодтой энэ газар Schwebebahn барих нь метро юм уу, ерийн төмөр зам барихаас хамаагүй амар мэт байлаа. Ингээд Лангений тэнгэрийн төмөр замын төслийг 1894 онд зарчмын хувьд хүлээн зөвшөөрөөд дөрвөн жилийн дараа барьж эхэлсэн байна. Нийтдээ 16 сая марк зарцуулсан төслийн туршилтын галт тэрэг 1900 оны аравдугаар сарын 24-нд явж эхлэхэд германы кайзер Вильгельм II өөрөө хүрэлцэн иржээ.
Хотын энэ тээврийг гурван үе шаттай бүтээн байгуулсан байна. Эхний 4.59 км замыг 1909 оны гуравдугаар сарын 1-нд нээж ашиглалтад оруулсан нь шууд л бөөн дуулиан болж иргэдийн таашаалд нийцжээ. Тус хотынхон төдийгүй өөр муж, хотынхон ч үүгээр зорчиж үзэх гэж ирцгээж байлаа.

Вупперталийн агаарын төмөр зам өнөөдөр

1903 оны зун гэхэд Вупперталийн тэнгэрийн агаарын төмөр зам бүрэн хэмжээгээр бэлэн болж хоёр чиглэлийн 20 өртөөтэй нийт 28 км замтай болов. 10.6 км-ийг нь Вуппер гол дээгүүр барьсан бол бусдыг нь хот дотор тавьж, төмөр замын өндөр нь 40 метр болжээ.
Өнгөрсөн 100 жилд эдний энэ төмөр зам өөрчлөгдсөнгүй, урт нь ч нэмэгдсэнгүй, харин засварлаж шинэчилсэн байна. Өртөө хооронд ойролцоогоор 700 метр зайтай бол өртөөн дээрх зогсоолын урт 25 метр, өргөн нь 12 метр юм байна.

Замын төгсгөлд вагонуудыг байрлуулах зогсоол, хөдлөх бүрэлдэхүүн, вагонуудыг засварлах хоёр депо байдаг байна.
Нийт төмөр замыг барьж байгуулахад 19.2 мянган тонн ган орсон байна. Гэхдээ энэ бол 468 ширхэг тулгуур, төмөр замын рейльс, бусад дэд бүтцийн байгууламжуудад орсон нь вагоны дугуй, бусад эд ангийг 1897 онд тусгайд нь үйлдвэрлэсэн гэдэг.
Өнөөдөр тээврийн энэ хэрэгсэл 3-4 минутын зайтайгаар явж өдөрт 80 мянган хүн тээвэрлэж байгаа нь минскийн метроноос 10 дахин бага. Жилдээ 25 сая зорчигч тээвэрлэдэг байна. Төмөр замын нэг үзүүрээс нөгөө захад хүртэл 28-30 минутад дунджаар 27 км/цагийн хурдтай зорчино. Уг нь дээд хурд нь цагт 60 км хүртэл хурдалж чадна.

Агаарын төмөр замд тохиолдсон үйл явдлууд

Энэ тээврийн хэрэгслийн өнгөрсөн 118 жилийн түүхэнд хар толбо бас бий. Дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд зорчигч тээвэр бараг үгүй болж байсан бол Дэлхийн хоёрдугаар дайны үед холбоотнуудын бөмбөгдөлтийн улмаас бүхэл бүтэн өртөө, төмөр замын нэг хэсэг эвдэрч сүйдсэн удаатай.
1999 оны дөрөвдүгээр сарын 12-нд Schwebebahn-д томоохон осол гарч өглөө эрт зам төмөр гэмтсэнээс засварчдын сууж явсан галт тэрэг голд унаж таван хүн амь үрэгдэж, 47 хүн бэртэж гэмтсэн байна.
Бас 1950 онд циркийн жүжигчин зааны тугалаа Schwebebahn тээвэрлэж явтал бяцхан Туффи тугалд тэнгэрээр зорчих нь таалагдаагүй бололтой тонгочиж яг гол дээгүүр өнгөрч явсан вагоны ханыг гэмтээснээр усанд унасан явдал гарч байжээ. Азаар зааны тугал айснаас өөрөөр гэмтээгүй гэдэг.

Хамгийн намхан хэсэгт толгой галт тэрэг машинтай мөргөлдөх явдал гарч байсан ч 1999 оны осол л хүний амь үрэгдсэн хамгийн том осол хэвээр түүхэнд үлдсэн байна.

Анх баригдсан 1901 оноос хойш нийтдээ 1.5 тэрбум зорчигч тээвэрлэсэн Schwebebahn өнөө хүртэл манай гараг дээрх хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл хэвээр л байна.
Инженер Лангений энэ санааг хэд хэдэн удаа ашиглаж хотын нийтийн тээврийг шийдэх алхам хийсэн байдаг. 1901 онд германы Дрезденд бас яг ийм нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтад оруулсан ч энэ нь хамаагүй богинохон байлаа. Одоо америкийн Мемфис, японы Фузисав, Камакуре хотуудад бий болжээ. Гэлээ ч Вупперталийн Schwebebahn энэ төрлийн тээврийн хэрэгслийн хамгийн сонгодог жишээ болсон хэвээр хотын нийтийн тээврийн гол хэрэгсэл болохын зэрэгцээ хотынхоо бэлгэ тэмдэг болж энд тэндхийн аялагч жуулчлагчдын сонирхлыг татсаар байна.
Гэхдээ инженер Лангений нийтийн тээврийн энэ төсөл нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд тун цөөхөн давтагдаж, ашиглагдсан нь яг хэрэгтэй газраа, хэрэгцээт хотдоо, тодорхой орчин нь бүрдсэн тохиолдолд л байгуулах ёстой гэдгийг харуулж байна.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.122.229)
    соронзон галт тэрэг гэж соронзон туузан дээгүүр явдаг дугүйгүй тэр хямд
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.122.229)
    давхар автобусанд саад хийлгүйгээр гүүрэн галт тэрэг
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ Уржигдар 13 цаг 11 мин АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүчингүй болгов Уржигдар 13 цаг 03 мин “Тусгаар тогтнол-2026" дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ Уржигдар 10 цаг 59 мин Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй Уржигдар 09 цаг 51 мин АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв Уржигдар 08 цаг 46 мин Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа 2026-11-26 Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна 2026-11-26 Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ 2026-11-26 Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ 2026-11-26 Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг 2026-11-26 Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 2026-11-25 Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 2026-11-25 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026-11-25 Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 2026-11-25 МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна 2026-11-24 Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 2026-11-24 Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 2026-11-24 Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 2026-11-24 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-24 Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-11-24
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чи... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүл... Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч ... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж а... “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 2... Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн... Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллэ... Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол за... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top