x

Агаарын чанарын станцууд нэмэлтээр өөр бодис хэмжих боломжгүй

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Түргэн тусламжийн 103 төв, Онцгой байдлын газраас хамтарсан мэдээлэл хийлээ. 

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн:

-“Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Угаартаж нас барсан хүмүүсийн гэрт нь байсан түлшнээс дээж авч, лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлтүүд гарсан.

Тухайн өдөр угаарын хийд өртсөн айл бүрийн нүүрснээс дээж авч шинжлээд Ашигт малтмал, уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжлүүлэхэд тухайн түлш сайжруулсан хатуу түлшний MNS 56792019 стандартын тендерийн шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлт гарсан.

Тиймээс өнөөдөр худалдаанд байгаа сайжруулсан түлш нь Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлагдсан орц нормын дагуу үйлдвэрлэгдэж, Стандарт хэмжил зүйн газраас батлагдсан стандартын хэмжээгээр үйлдвэрлэгдэн зах зээлд гарсан гэдгийг улсын байцаагч нар шинжилгээний дүнг үндэслэж, дүгнэлт гаргаад нийслэлийн Онцгой комисст хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлш нь шаардлага хангасан бүтээгдэхүүн гэсэн дүгнэлт гарсан.

Түүнээс гадна зуух дэлбэрсэн тохиолдлын тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн урьдчилсан дүгнэлтээр зуухны даралт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээсээ хэтэрч эхэлсэн үед утаа буюу хийг гадагш агаарт автоматаар үлээлгэх, хамгаалах төхөөрөмж нь ажиллаагүй. Мөн зууханд хянах хэмжээ хэрэгсэл байхгүй. Хэт их даралт үүсэж байгааг мэдэх боломжгүйгээс дэлбэрэлт үүссэн гэж газар дээр нь очиж үзлэг хийсэн Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэсэн" гэв. 

 

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал:

-"Нийслэл хотод орчны агаарын чанарыг хэмждэг 12 суурин станц байгаагаас гадна нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын явуулын станц бий. Эдгээр станцаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тасралтгүй хэмжиж байдаг. Гэхдээ станцууд агаарын чанарын стандартад заагдсан агаар дахь угаарын хий болох хүхэр, азотын ислүүд болон PM10, PM2.5 гэх мэт тоосонцорт л хэмжилт хийдэг. Тиймээс нэмэлтээр өөр төрлийн бодис хэмжих боломжгүй.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад агаарын чанарын үзүүлэлт харилцан адилгүй. Өнгөрсөн долоо хоногийг харьцуулахад агаар дахь үзүүлэлтүүд хэвийн хэмжээнд явж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 23 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 32 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 37 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 7 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 16 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 19 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 1 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top