x

УДЭТ, ДБЭТ болон Төв номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоох санал хүргүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр Байгалийн түүхийн музейд ажиллалаа. Энэ тухайгаа сайд "Байгалийн түүхийн музейн шинэчлэлийн ажилд газрын асуудал үүсээд буйг шийдвэрлэхээр холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна гэсэн юм.

Тэрбээр “Соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалт. Төв номын сан, ДБЭТ, УДЭТ-ийн барилгын зургийг эхлүүлж, хөрөнгийн тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, ирэх жилээс шинэчлэлийн ажлыг эхлүүлэх гэж байсан. Гэтэл нэр бүхий улстөрчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, архитекторчид, ТББ, иргэд энэ гурван барилгыг шинэчлэх ажлыг явуулахгүй гэж эсэргүүцэж байна.

БСШУС-ын сайдын 2013 оны шийдвэрээр Байгалийн түүхийн музейг буулгаж, шинээр барихаар болсон. Тухайн үед тендер зарлагдаж, Балданс компани зураг төсөл боловсруулсан. Энэ зургийг дахин боловсруулж, сайжруулаад энэ газарт Чингис хааны музей байгуулах шийдвэрийг гаргасан.Харамсалтай нь энэ ажил явагдаж байтал газрын асуудал гарч ирлээ. 1998 онд музейд ажиллаж байсан хүн газрыг эзэмшиж байгаад өмчлөлдөө авсан байна. Хотын удирдлагуудтай газрын асуудал яригдаж байна.

Энэ музейн барилгыг буулгаж, шинээр Чингис хааны музей байгуулахаас өөр арга байхгүй. Техникийн норм, барилгын стандарт бүгд зөрчигдсөн. Энэ барилга нурах хэмжээнд хүрчихээд байхад улстөржүүлж, санаатай санаагүй мушгин гуйвуулж Соёлын үнэт өв мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна. Сүүлийн хэд хоног энд суулт хийж, олон нийтийг турхирч байна. Би анхааралтай ажиглалаа. Буулгахгүй л гээд байна. Яаж сэргээн засварлах боломжийн талаар хэн ч ярихгүй байна.Архитекторууд Улаанбаатар хотын төв хэсэг, баганат барилга, шинэ классик загвар гэж ярьдаг. Тэгвэл Төрийн ордны зүүн талд байгаа 1920 оны улсын хэвлэх үйлдвэрийн барилгыг хувийн компани аваад, бүгдийг нь буулгаад шинээр огт өөр барилга барьж байхад юу ч дуугараагүй архитекторууд өнөөдөр төр юмаа мэдээд, хөрөнгө оруулалт хийгээд шинэ музейтэй болохыг яагаад жадлан эсэргүүцэж байгаа юм бэ. Энэ хүмүүс ямар санаатай эсэргүүцэж байгаа юм бэ. Улстөржилт биш байгаасай” гэв.

Түүнчлэн Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Үндэсний төв номын сангийн барилгыг шинэчлэх ажлын зогсоох саналыг Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад хүргүүлэхээр болсноо тэрбээр мэдэгдлээ. "Соёлын салбарт 1990 оноос хойш хэрэгжүүлж чадаагүй хөрөнгө оруулалтыг Засгийн газраас хийхээр төлөвлөсөн. Дээрх гурван барилгыг шинэчлэхээр 12 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан байлаа.

Гэвч нэр бүхий улстөрчид, урлаг соёлын зүтгэлтнүүд үүнийг эсэргүүцэж, эдгээр барилга нь соёлын өв тул буулгаж болохгүй гэсэн байр сууринаас хандацгааж байна. Улстөржилт хэрээс хэтэрлээ. Тиймээс шинэчлэх ажлыг зогсоож, төсөвлөгдсөн 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудалд шилжүүлж өгөх саналыг хүргүүлэхээр болсон. Үнэхээр харамсалтай байна" гэв.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 15 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 24 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 29 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 59 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 8 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 11 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 19 цаг 53 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top