x

Сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариу маргааш гарна

Хуралдаанаар угаарын хийнд хордож амь насаа алдсан болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй холбоотой асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэлээ. 

Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, маргааш олон нийтэд мэдээлэхээр боллоо.

Хуралдаанаар, нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас нийслэлийн удирдлагуудтай уулзсан уулзалтаар хүргэсэн чиглэл зөвлөмжийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.  

Хуралдаанд оролцогчид ажлын төлөвлөгөөнд оруулах тодорхой саналаа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх ажлын  талаар  зөвлөлдөв.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид, дүүрэг хороодын Засаг дарга нарыг оролцуулан галлагаатай айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв дадал хэрэглээний талаар мэдээлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулах,  тэдэнтэй хамтран ажиллаж, үнэн зөв, бодитой мэдээллийг уламжлуулах, угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэх,  “Таван толгой түлш” ХХК-ний сайжруулсан түлш үйлдвэрлэлд анхаарч, түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, 2020 оны 3 сар хүртэл түлш үйлдвэрлэл, түгээлтийн графикийг үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан  сар, өдрөөр нарийвчлан төлөвлөх, ачилт буулгалтын хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг Нийслэлийн онцгой  комиссын өчигдрийн хурлаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар удирдуулан, цаг алдалгүй эрчимтэй ажиллахаар тогтлоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 20 цаг 28 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 37 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 20 цаг 42 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 23 цаг 12 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 23 цаг 21 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 23 цаг 24 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top