x

Жо Байдены хүүтэй холбоотой хэргийг Украин дахин шалгана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сард Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа өөрийн өрсөлдөгч, дэд ерөнхийлөгч асан Жо Байдены хүүгийн компанитай холбоотой хэргийг дахин шалгахыг хүссэн билээ. Тэрээр Володимир Зеленскийд шахалт үзүүлэхийн тулд АНУ-аас Украинд үзүүлэх $400 саяын тусламжийг хойшлуулсан хэмээн Ардчилсан намынхан буруутгаж байна. Трампын хууль зөрчсөн энэ үйлдлийг шалгах ажлыг конгресс эхлүүлээд байгаа.

Тэгвэл Украин улсын ерөнхий прокурор өчигдөр Жо Байдены хүү Хантер Байдентай холбоотой эрчим хүчний компанийн хэргийг сэргээн шалгахаар болсныг мэдэгджээ. Байгалийн хийн Бурисма компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр Хантер Байден ажилладаг.

Украины эрх баригчид өмнө нь Бурисматай холбоотой хэргүүд нь Хантер Байденыг тус компанийн удирдах зөвлөлд орохоос өмнөх цаг үетэй холбоотой болохыг мэдэгдэж байв. Бурисма нь Украины хувийн эзэмшлийн хамгийн том байгалийн хий үйлдвэрлэгч юм. Обамагийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгч байсан Жо Байден хүүгийнх нь компанийг шалгаж байсан прокурорын ажлыг зогсоолгохын тулд Украины засгийн газарт нөлөөлсөн гэх цуурхал гарсан байна.

Энэ цуурхлын үнэн эсэхийг шалгуулснаар 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас өрсөлдөх магадлалтай байгаа Жо Байдены нэр хүндийг унагана гэж Трамп тооцоолсон байна. Украины ерөнхий прокурор Руслан Рябошапка уг компанитай холбоотой өмнө шийдэгдсэн болон хаагдсан нийт 15 хэргийг дахин шалгах болсныг сэтгүүлчдэд мэдэгджээ. Гэхдээ энэ нь Жо Байдены хүүтэй холбоотой гэсэн үг биш. Бид өмнөх ерөнхий прокурорын үед хэргүүд үнэн зөв шийдэгдсэн эсэхийг дахин шалгана гэжээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш Өчигдөр 13 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 13 цаг 37 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд с...
Top