
Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив
Японы “Nippon Telegraph and Telephone Corporation” буюу NTT компани аянга цахилгааныг удирдах зориулалттай дрон бүтээж, дэлхийд анх удаа амжилттай туршсан талаар “Tomshardware” мэдээллээ. Энэхүү дэвшилтэт систем нь жил бүр байгаль, дэд бүтцэд ихээхэн хохирол учруулдаг аянгын цохилтоос хамгаалах зорилготой бөгөөд цахилгаан орны хэлбэлзлийг өдөөн аянгыг зориуд үүсгэж, түүнийг аюулгүй чиглэлд залж удирдах боломжийг бүрдүүлж байна.
2025-04-22

АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт хийж буй дөрвөн өдрийн айлчлалын хүрээнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар хэлэлцлээ. Уулзалтын дараа хоёр орны хооронд шинэ худалдааны хэлэлцээр байгуулахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан гэж талууд мэдээлсэн байна.
2025-04-22

“Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров
Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн XVII удаагийн тэмцээн амжилттай өндөрлөж, аварга багууд тодорлоо. Гурван сар үргэлжилсэн энэ удаагийн тэмцээнд нийт долоон багийн 40 орчим тамирчин өрсөлдсөнөөс гадна Хятадаас өндөр зэрэглэлийн тамирчид оролцсон нь тэмцээний онцлог байв.
2025-04-22

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах, визийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
2025-04-22

"Таван богд"-ын хажуугийн цайны газарт хураалттай шилэн хөвөн шатаж байсныг унтраажээ
Тухайн үед барилгын өргөтгөлийн ажил хийж байсан бөгөөд цайны газарт хураалттай шилэн хөвөн шатсан байна.
2025-04-22

“Бадрах Энержи“-ийн захирлын биед хохирол учирсан эсэхийг шинжээч тогтооно
Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа "Бадрах Энержи" ХХК-ийн захирлын биед хохирол тогтоогдохгүй бол Зөрчлийн хуулиар шийтгэнэ хэмээн мэдэгдсэн.
2025-04-22

3-5 насны гурван хүүхэд галд өртөж нас барсан хэргийг шалгаж байна
Олон нийтийн сүлжээнд мэдээлэгдсэнээр мөн өдөр хүүхдүүдийн ээж болон, 6-р ангийн эгчийг нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээнд дайчилсан байна. Үүний улмаас гэртээ цоожтой үлдсэн 3-5 насны охид галд амиа алджээ.
2025-04-22

Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй
Японд байгаа Элчин сайд ажил хийдэггүй, Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл рүү бид нэвтэрч чаддаггүй. Нэг бол Монголын барааг зарах, эсвэл буцаан татах шаардлага тавина. Европын холбоон дээр ч адилхан.
2025-04-22

Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ
Энэтхэгийн Пуна хотод болж буй эмэгтэйчүүдийн шатрын гранпри тэмцээний тав дахь цуврал өндөрлөхөд хоёрхон өрөг үлдээд байна. Өчигдөр болсон долоодугаар өргийн тоглолтод Монголын их мастер Б.Мөнгөнтуул Энэтхэгийн өсвөрийн авьяаслаг тамирчин Девяа Дешмухтай хар чулуунуудаар тоглож, харамсалтайгаар хожигдлоо. Ийнхүү тэрээр дараалан дөрвөн өрөгт ялагдал хүлээснээр тэмцээний хүснэгтийн аравдугаар байрт ухарсан байна.
2025-04-22

Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн дэвшүүлсэн саналыг судлах боломжтой хэмээн мэдэгдэж, хоёр улсын хооронд шууд хэлэлцээ хийх боломжийг үгүйсгэсэнгүй. Зеленский Москвагийн иргэний дэд бүтцэд чиглэсэн цохилтуудыг 30 хоногийн хугацаанд зогсоох саналыг тавьсан юм.
2025-04-22

Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна
Сонгинохайрхан дүүргийн III хороонд орчин үеийн стандарт хангасан задгай спортын цогцолбор барих ажил эрчимтэй үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй уг төслийг “Аглут” компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 85 хувьтай байна. Спорт цогцолбор баригдаж буй газрыг 2021 онд чөлөөлжээ.
2025-04-22

Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна
Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлснээр, Пап лам Францис тархинд цус харвасны улмаас комд орж, улмаар зүрхний дутагдлын улмаас 88 насандаа таалал төгссөн байна. Тэрбээр даваа гаргийн өглөө 07:35 цагт Ватиканд комд орсон бөгөөд эмнэлэгт уушгины хатгааны улмаас хэвтэн эмчлүүлж байжээ. Эмнэлгээс гарснаас хойш сар орчмын дараа нас барсан тухай албан ёсоор баталжээ.
2025-04-22

“Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна
Өнөөдөр дэлхий даяар “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж байна. Энэ жилийн уриа нь “Бидний хүч, бидний гараг” бөгөөд хүн төрөлхтөн байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд өдөр тутамдаа оролцохын чухлыг онцолж буй юм.
2025-04-22

“Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл” буюу Economic Development Board-ийн дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 21-нд зохион байгуулагдав. Хуралдааны хүрээнд дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал, Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ, хууль эрх зүйн шинэчлэл, хувийн хэвшлийн санал зэргийг хэлэлцэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
2025-04-22

Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа
Дэлхийн спортын нэр хүндтэй “Лаурес” шагнал гардуулах ёслол Мадрид хотноо болж, 2024 оны шилдэг тамирчид тодорлоо. Олимпын долоон удаагийн аварга, Америкийн гимнастикч Симона Байлз эмэгтэйчүүдийн, харин тулгууртай харайгч, Шведийн Арман Дюплантис эрэгтэйчүүдийн шилдгээр шалгарч, Laureus World Sports Academy академийн шагналыг хүртлээ.
2025-04-22

Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв
Сүүлийн жилүүдэд биеийн эерэг хандлагыг уриалсан бодипозитив хөдөлгөөн загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлж байсан бол 2024 оноос эхлэн энэ хандлага эрс өөрчлөгдөж байна. Плюс-сайз моделийн зах зээлд нэрээ дуурсгасан Скай Стендлигийн карьерын уналт үүний тод жишээ юм.
2025-04-22

Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна
А.Амар, П.Гэндэн тэргүүтэй олон зуун эх орончдынхоо халуун амь, бүлээн цусаар хамгаалагдаж ирсэн тусгаар тогтнолын үнэ цэнээ ямар ард түмэн цээжиндээ баринтаглахгүй байх билээ. Амссан зовлон шиг гашуун юм үгүй шүү дээ. Тэгэхээр олон нийт энэ мэт хачирхалтай асуудлууд дээр эмзэг хандахаас аргагүй юм. Өнөөгийн энэ байдал хамгийн ээдрээтэй үе ч байж мэдэх…
2025-04-22

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна
Хоёр талын хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь АНУ-аас Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 26 хувийн татвараас үүдэлтэй сөрөг нөлөөг багасгахын тулд хоёр талын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах асуудал байх төлөвтэй байна. Уг асуудлыг хоёр тал хэдэн долоо хоног хэлэлцэж байгаа юм.
2025-04-22

Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ
Мөсөн бүрхүүлийн хэмжээ гуравдугаар сарын 20-ны өдөр 13.79 сая кв.км болжээ. Энэ нь 2017 онд бүртгэгдсэн өмнөх хамгийн бага үзүүлэлтээс 130 мянган кв.км-ээр буурснаас гадна 1979 оноос энэ талаарх мэдээллийг цуглуулж эхэлснээс хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.
2025-04-22

Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ
Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан гэрэл зургийг сурталчлах, бүтээлч залуусыг дэмжих зорилготой “Фотовийк-2025” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн Дархан-Уул аймагт эхэллээ.
2025-04-22
