x

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Энэтхэг улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр талын худалдаа, татвар, батлан хамгаалахын хамтын ажиллагаа, геополитикийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. 

“Энэхүү айлчлал нь хоёр талын харилцаанд гарсан ахиц дэвшлийг дүгнэх, мөн 2025 оны хоёрдугаар сарын 13-нд Энэтхэгийн Ерөнхий сайд АНУ-д айлчлах үеэр гаргасан хамтарсан мэдэгдлийн хэрэгжилтийг хэлэлцэх боломжийг талуудад олгоно. Талууд мөн бүс нутгийн болон дэлхийн хэмжээний харилцан сонирхож буй үйл явдлуудын талаар санал солилцоно” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам өмнө нь мэдээлжээ. 

Хоёр талын хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь АНУ-аас Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 26 хувийн татвараас үүдэлтэй сөрөг нөлөөг багасгахын тулд хоёр талын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах асуудал байх төлөвтэй байна. Уг асуудлыг хоёр тал хэдэн долоо хоног хэлэлцэж байгаа юм. АНУ бол Энэтхэгийн хамгийн том худалдааны түнш юм. Хоёр талын худалдаа 2024 онд 129 тэрбум ам.долларт хүрч, Энэтхэгийн талд 45.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. 

Айлчлалын үеэр ямар нэгэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахгүй хэдий ч хоёр улсын засгийн газрууд батлан хамгаалахын болон худалдааны салбарт томоохон түншлэлийн үндэс суурийг тавьж байна гэж “The Economic Times сонинд онцолжээ. 

Ж.Д.Вэнс энэтхэг гаралтай гэргий Уша болон гурван хүүхдийн хамт Энэтхэгт хүрэлцэн иржээ. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Шинэ Дели хотод аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгасан байна. 

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 30 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 38 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 39 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 42 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 44 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 50 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 51 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 52 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 51 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 52 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 53 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 55 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 59 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 3 цаг 1 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 3 цаг 3 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 9 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 10 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 31 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 38 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top