Беларусийн теннисчин Арина Соболенко Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ оны шилдэг тоглогчоор шалгарсан байна.
Уг шагналын төлөө Польшийн теннисчин Ига Свёнтек, Казахстаны Елена Рыбакина, АНУ-ын Аманда Анисимова, Мэдисон Киз, Коко Гауфф нар өрсөлджээ.
А.Соболенко энэ онд дэлхийн чансааг тэргүүлсэн бөгөөд дөрвөн том тэмцээнд түрүүлснээс АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээнд хоёр дараалан аваргалсан байна. Мөн хоёр удаа дараалан оны шилдгээр шалгарлаа.
Өдгөө 27 настай тэрбээр 2024 оны 10 дугаар сараас хойш WTA-гийн чансааг тэргүүлж байгаа бөгөөд тус холбооны ивээл дор болсон 21 тэмцээнд ганцаарчилсан төрөлд түрүүлээд байна. Тухайлбал, Их дуулгад 4 удаа, Австралийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээнд 2 удаа аваргалжээ.
Хосын төрөлд оны шилдгээр Чехийн Катерина Синякова, АНУ-ын Тейлор Таунсенд нарын хос шалгарсан байна. “Оны нээлт” номинацид А.Анисимова, “Хамгийн гялалзсан хүчтэй эргэн ирэлт” номинацид Швейцарын Белинда Бенчич, оны шилдэг залуу тамирчнаар Канадын 19 настай теннисчин Виктория Мбоко нар шалгарчээ.
Эх сурвалж: ТАСС



