x

“Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл” буюу Economic Development Board-ийн дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 21-нд зохион байгуулагдав. Хуралдааны хүрээнд дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал, Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ, хууль эрх зүйн шинэчлэл, хувийн хэвшлийн санал зэргийг хэлэлцэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.

Хуралдааны эхэнд Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хүргэсэн. Түүний тэмдэглэснээр, дэлхийн тодорхой бус байдлын индекс 2020 онд цар тахлын улмаас 56-д хүрч байсан бол 2024 онд АНУ-ын сонгууль, геополитикийн эрсдэлтэй холбоотойгоор 53 болжээ. Энэ нь манай улсын уул уурхайд суурилсан эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буйг онцлов.

Азийн хөгжлийн банкны тооцооллоор:

  • Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 0.4%, 2026 онд -0.7% агших төлөвтэй

  • БНХАУ-ын өсөлт 2025 онд 0.4%, 2026 онд 0.9%-аар буурах хандлагатай

Иймд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор:

  • Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт

  • “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх

  • Хөгжлийн банкийг экзим банк болгох

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн шинэчлэл зэрэг арга хэмжээ шаардлагатайг танилцуулсан байна.

Хуралдаанд Эрчим хүчний дэд зөвлөлийн гишүүн Б.Баатармөнх Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал танилцуулсан бөгөөд:

  • Шинэ төслийн сонгон шалгаруулалтын журам шинэчлэх

  • Олон улсын жишигт нийцсэн нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэх

  • Сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангилал, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо бий болгох

  • Тогтвортой байдлын гэрээ байгуулалт, своп хэлцэл ашиглах эрх зүйн зохицуулалт хийх зэрэг 12 санал дэвшүүлжээ

Энэ хүрээнд МҮХАҮТ болон бизнесийн зөвлөлийн зүгээс 270 гаруй санал ирүүлснийг нэгтгэсэн байна.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийн эрх зүйн орчныг уялдуулах, хувийн хэвшлийн оролцоог хангах, томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлэх механизмыг бүрдүүлэхийг үүрэг болгож, “Алсын хараа-2050” хөтөлбөрт туссан Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулах асуудал дээр анхаарахыг онцоллоо. Тэрээр “цаг үеийн сорилтыг давахын тулд цар тахлын үеийнхтэй дүйцэхүйц оновчтой, уялдаа холбоотой арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: ЗГХЭГ, Сангийн яам, МҮХАҮТ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 50 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 2 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 42 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 51 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 цаг 0 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 5 цаг 5 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 5 цаг 24 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 44 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 49 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 54 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 6 цаг 0 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 6 цаг 20 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 7 цаг 7 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 51 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top