
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйл, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд үндэслэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлж байна.
2025-04-21

3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг хүүхэлдэйн баатрын төрхөөр бүтээсэн 3D зураач Б.Энхтөрийн уран бүтээл олон нийтийн анхаарал, талархлыг хүлээгээд байна. Түүний энэхүү бүтээл нь Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс ч дэмжлэг хүлээж, цахим орчинд өргөнөөр түгжээ.
2025-04-21

АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны дөрөвдүгээр сарын 14-20-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгажээ.
2025-04-21

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд хүчтэй шороон шуурга болж, салхины хурд 34 м/с хүрч, зарим үед 44 м/с-д хүрэн ширүүсжээ. Үүний улмаас 40 иргэн орон гэргүй болсон тул Улсын онцгой комиссоос тусламж дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргав.
2025-04-21

Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-нд эхлэх гэж байна. Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 30 орны 295 жүдоч оролцохоор бүртгүүлжээ.
2025-04-21

О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бөхчүүдийн чансаа дахин шинэчлэгдэж, улсын аварга О.Хангай тэргүүлж эхэллээ. Тэрбээр улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаанд үзүүрлэж, 1100 оноо нэмж авснаар чансааны нэгдүгээрт бичигдэв.
2025-04-21

Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа
Израилын Засгийн газар Францын зүүний 27 улстөрч, албаны хүмүүсийн визийг айлчлалаас нь хоёр хоногийн өмнө цуцалсан тухай France24 агентлаг мэдээллээ. Тэд Иерусалим дахь Францын консулын урилгаар Израил болон Палестинд тав хоногийн айлчлал хийхээр төлөвлөж байсан бөгөөд энэхүү шийдвэр нь сүүлийн өдрүүдэд улам хурцдаж буй дипломат зөрчлийг илтгэж байна.
2025-04-21

Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсад хавсран суух гадаадын таван орны Элчин сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Эл үйл явдлын хүрээнд Малайз, Португал, Колумб, Ирланд, Босни Херцеговин улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар Төрийн тэргүүнд бараалхаж, үүрэгт ажилдаа орж байгаагаа албан ёсоор баталгаажуулсан байна.
2025-04-21

ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана
Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн ХХ хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барихаар болжээ. Энэхүү бүтээн байгуулалтад зориулан таван га талбайг чөлөөлж, нийт 15 га талбайд төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
2025-04-21

Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ
2025 оны дөрөвдүгээр сарын 14-20-ны хооронд нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн 54 сумын хэмжээнд нийт 185 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-04-21

ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов
АНУ болон Хятадын худалдааны дайн Европын тансаг хэрэглээний брэндүүдэд гүн хямралын дохио өгч байна. Дональд Трампын тогтоосон шинэ тариф, TikTok-оор тарах болсон Хятадын үйлдвэрүүдийн тухай видеонууд нь Chanel, Gucci, Hermes зэрэг нэр хүндтэй брэндүүдийг Хятадад үйлдвэрлэдэг гэх асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачив.
2025-04-21

Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ
Монгол, Оросын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн ажилтан, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо. Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн ректор Трофимов Юрий Анатольевич нар уулзалтын үеэр санал солилцжээ.
2025-04-21

Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ
Австралийн “Макларен” багийн залуу уралдаанч Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1 ангиллын энэ оны нисгэгчдийн чансааг 99 оноогоор тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэрбээр Марк Уэбберээс хойш сүүлийн 15 жилд чансааг тэргүүлсэн анхны австрали уралдаанч боллоо.
2025-04-21

Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
2025-04-21

Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ
Хятадын эрдэмтэд цөмийн материал огт агуулаагүй ч “химийн хүчтэй гинжин урвал” үүсгэж чаддаг устөрөгчийн тэсрэх төхөөрөмжийг амжилттай туршсан талаар “South China Morning Post” мэдээллээ. Энэ төхөөрөмж нь цөмийн бөмбөг биш ч өндөр хэмийн халуун, урт хугацааны дэлбэрэлт үүсгэх чадвартайгаараа онцлог юм.
2025-04-21

Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна”
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Орос, Украины талууд энэ долоо хоногт хэлэлцээрт хүрнэ гэдэгт найдаж байгаагаа “Truth Social” нийгмийн сүлжээнд мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа бүх үгийг том үсгээр бичин онцолж, хэрэв хэлэлцээр амжилттай болбол хоёр улс Америкийн Нэгдсэн Улстай хамтран томоохон бизнес хийх боломж нээгдэнэ хэмээн мэдэгджээ.
2025-04-21

“Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа
“Хүннү Эйр” компани 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Е195/Е2 загварын шинэ агаарын хөлгийг үйлдвэрлэгчээс нь шууд хүлээн авч, Монгол Улсад авчирлаа. Энэхүү шинэ үеийн дунд оврын агаарын хөлөг нь зорчигчийн тав тух, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө олон давуу талтайгаараа онцлог юм.
2025-04-21

АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төрийн департаментын бүтэц, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт хийх зарлигийн төслийг боловсруулж байгаа талаар “The New York Times” сонин мэдээллээ. Энэхүү төлөвлөгөө нь Төрийн департаментын үйл ажиллагааг оновчтой болгох, мөн үр ашиггүй зарцуулалт, эрх мэдлийг урвуулан ашиглах, залилангийн явдлыг зогсоох зорилготой гэж уг баримт бичигт онцолсон байна.
2025-04-21

Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ
Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас худалдааны салбарт Хятадад үзүүлж буй шахалтаа улам чангатгаж, Америкийн боомтуудад ирж зогсож буй Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүлжээ.
2025-04-21

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов
Украины 277 иргэн суллагдсанаас 246 нь цэргийн албан хаагчид байв. Мөн шархадсан 31 хүнийг өөр тохиролцооны хүрээнд суллажээ. Эх орондоо эргэн ирсэн хүмүүсийн ихэнх нь 2000 оноос хойш төрсөн залуучууд байсан гэдгийг Украины Зохицуулах штаб мэдэгдлээ.
2025-04-21
