x

ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов

АНУ болон Хятадын худалдааны дайн Европын тансаг хэрэглээний брэндүүдэд гүн хямралын дохио өгч байна. Дональд Трампын тогтоосон шинэ тариф, TikTok-оор тарах болсон Хятадын үйлдвэрүүдийн тухай видеонууд нь Chanel, Gucci, Hermes зэрэг нэр хүндтэй брэндүүдийг Хятадад үйлдвэрлэдэг гэх асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачив.

Видеонд өгүүлснээр “made in Italy” шошготой олон төрлийн тансаг цүнх, хувцас, гутлыг үнэн хэрэгтээ Хятадын үйлдвэрүүдэд бөөнөөр нь үйлдвэрлэж, дараа нь бага зэрэг боловсруулалт хийсний дараа Европт бүрэн боловсруулсан мэтээр худалдаалдаг гэх агуулгатай байв. Зарим хэрэглэгч эдгээр барааг "шударга үнээр" шууд үйлдвэрээс худалдан авахыг санал болгож, брендийн үнийн бодлого, үнэлэмжийг эргэлзээнд орууллаа.

Гол мэдээллүүд:

  • TikTok-д тарсан видеонд Hermes, Chanel зэрэг брендийн цүнхийг Хятадад үйлдвэрлэж байгаа тухай ажилчдын яриа гарсан;

  • Брэндүүдийн үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн зам маш нууцлаг учир баримтаар нотлоход хүндрэлтэй;

  • Хятадад үйлдвэрлэгдэж буй эсэх нь бүрэн тодорхойгүй ч тансаг хэрэглээний салбарт “саарал” зах зээл хүчээ авч байгаа нь үнэн;

  • Hermes, Chanel зэрэг брендийн төлөөлөгчид уг асуудлаар ямар нэг тайлбар хийхээс татгалзжээ.

Лондонгийн Урлагийн Их сургуулийн профессор Регина Фрейгийн үзэж буйгаар, эдгээр бүтээгдэхүүн нь бүхэлдээ Хятадад хийгдээгүй байж болох ч зарим хэсэг нь тэнд үйлдвэрлэгддэг. “Хамгийн үнэтэй цүнхийг бүрэн эхээр нь Францад хийсэн гэхээсээ илүүтэй хаа нэгтэй угсраад, сүүлд нь Европт бүрэн боловсруулдаг байж болзошгүй” гэж тэр хэлэв.

Цохилт болсон жишээ:

  • Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт Хятадад үйлдвэрлэсэн “Self Portrait” брендийн даашинзтайгаар Хятадын эсрэг тарифаа зарлав;

  • Үүнийг Хятадын дипломат Чан Чишэн “Хятадыг муулах нь бизнес, Хятадаас авах нь амьдрал” хэмээн шүүмжилжээ.

Шинжээчдийн байр суурь: Bernstein-ны шинжээч Лука Солка “Эдгээр мэдээлэл нь үнэн гэдэгт би эргэлзэж байна. Гэхдээ нэр хүндийн эрсдэл аль хэдийн бий болчихлоо” гэв.

Харин Fordham их сургуулийн Хуулийн факультетийн дэргэдэх Загварын эрхийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Сьюзан Скафиди “Хэрэв Америкт үйлдвэрлэсэн хувцас олдохгүй бол хатагтай Левитт дараагийн хурлаа өмссөн хувцасныхаа дотоод шошгыг ил гаргаж хийвэл зохино” хэмээн ёжтой хариулт өгчээ.

Энэхүү дуулиан тансаг хэрэглээний брендийн үнийн бодлого, итгэлцэлд цохилт өгч байгаа бөгөөд хуурамч, саарал зах зээл улам бүр сэргэж байгааг ч илтгэж байна.

Эх сурвалж: OfficeLife, AFP, Getty Images, SCMP, CNN

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Wendy Taylor (173.239.249.56)
    My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recovercapital@cyberservices.com
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 18 цаг 0 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 18 цаг 7 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 18 цаг 16 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 18 цаг 58 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 21 цаг 28 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 21 цаг 49 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 22 цаг 10 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 22 цаг 17 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 22 цаг 27 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 22 цаг 36 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 цаг 41 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 22 цаг 42 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top