
“Ромео Жульетта” жүжиг 59 жилийн дараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа дахин амилна
Улсын хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид энэ хавар Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог драмын жүжгийг дахин тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү жүжгийг тавдугаар сарын 9-нөөс эхлэн УХЗТ-ын тайзнаа тоглох бөгөөд уран бүтээлийн багт шилдэг уран бүтээлчид багтжээ.
2025-04-18

“Урт цагаан”-ы суурин дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний шинэ төв сүндэрлэнэ
2024 оны нэгдүгээр сард нураасан “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгын суурин дээр далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил есдүгээр сард эхэлж, өнөөдөр барилгын ажил ид үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт хоёр хэсэгт хуваан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард, үйлчилгээний барилгыг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2025-04-18

E-Mongolia системээс шинжилгээний хариугаа хэрхэн харах вэ?
Иргэд эмнэлэгт биечлэн очих шаардлагагүй болж, гар утас, компьютерээсээ цаг алдалгүй хариугаа харах, татаж авах, бусдад илгээх боломж бүрдсэн. Одоогийн байдлаар нийт 2,466,054 иргэн шинжилгээний хариугаа цахимаар авсан тоон мэдээлэл гарчээ.
2025-04-17

Дунд голын үерийн хамгаалалтын даланг шинээр барьж, нөхөн сэргээж байна
Геодези, усны барилга, баригдсан байгууламжийн газар (ГУББГ)-аас Хан-Уул дүүргийн Яармаг орчмын Дунд гол дагуу үерийн хамгаалалтын шинэ далан барих болон хуучин байгууламжийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 40 метр өргөнтэй гүүрийг буулгаж, түүний оронд 180 метрийн шинэ далан барьж, 100 метрийг нөхөн сэргээж байгаа юм.
2025-04-17

Европын охидын математик олимпиадаас Монголын баг гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ
Косовогийн нийслэл Приштина хотноо зохион байгуулагдсан Европын охидын математикийн XIV олимпиадад Монголын баг амжилттай оролцож, гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ. Тус олимпиад энэ сарын 11-нд эхэлж, өчигдөр өндөрлөсөн бөгөөд 56 орны 230 эмэгтэй сурагч оюун ухаанаа сорьсон юм.
2025-04-17

Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул уурхайн салбар давамгайлж байна
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2025 оны нэгдүгээр улиралд Монгол Улсад 103 улсын 9.9 мянган гадаад иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм.
2025-04-17

Үндэсний хиймэл дагуулын хөгжүүлэлт: Харилцаа холбооны хүртээмжийг сансраас шийдэх алхамд орлоо
Япон улс харилцаа холбооны дэд бүтцээ хиймэл дагуулын системээр шинэчилж, нарийн төвөгтэй газар зүйн нөхцлийг хямд өртгөөр даван туулж чадсан байна. Монгол Улс ч мөн энэ жишгээр үндэсний хиймэл дагуулын хөгжүүлэлтийг эхлүүлж, сансрын технологийн тусламжтайгаар малчин айл, алслагдсан бүс нутгийн иргэдийг төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт шууд холбох зорилт тавиад байна.
2025-04-17

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна
Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлийн хүрээнд энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалттай экскаваторуудаар техник хэрэгслийн баазыг шинэчиллээ.
2025-04-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний гутал үйлдвэрлэгчдэд зочилж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд гутал үйлдвэрлэгч үндэсний компаниудад ажиллалаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн 31-р хороонд байрлах “Миний гутал” ХХК-д зочилж, тус компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.
2025-04-17

Монголын анхны паппет кино “Пөөдөө” нээлтээ хийхэд бэлэн боллоо
Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Монголд анх удаа “паппет кино” төрлөөр бүтээсэн “Пөөдөө” уран сайхны киногоо маргааш буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд нэгэн зэрэг албан ёсоор нээх гэж байна.
2025-04-17

2025 оны Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар баяр наадмын хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах, нээлт, хаалтын ёслолын бэлтгэл ажлын явц, төсвийн зардал, салбар хороодын бүрэлдэхүүн зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
2025-04-17

Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно
Эмнэлэгт үзлэгийн цаг авах дугаарлалтыг өмнө нь иргэд биечлэн очиж авдаг байсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “эмнэлгийн цаг захиалах, цуцлах” үйлчилгээг И-Монголиа системээс шууд авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн байна.
2025-04-17

И-Монголиа системээр 1 минутад зээлийн мэдээллийн лавлагаагаа аваарай
Зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь тухайн иргэн эсвэл аж ахуйн нэгжийн зээлийн түүх, санхүүгийн үүргээ биелүүлсэн байдалтай холбоотой мэдээллийг агуулсан баримт бичиг юм.
2025-04-17

Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа нь төрийн алдаа
Аргентины хүн ам 46.5 сая, манайхаас 13 дахин их. Гэтэл Аргентины Засгийн газар есөн сайдтай. Есөн сайд манайхаас 13 дахин их хүн амтай улсыг авч явж чадаад байхад манайх 23 сайдтай, төсвийн зардлаа иргэдийнхээ нуруун дээр үүрүүлсээр туйлд нь хүргэж байна.
2025-04-17

Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо илэрч магадгүй байна
Кембрижийн их сургуулийн эрдэмтэд манай нарны аймгаас хол орших K2-18b хэмээх гаригийн агаар мандалд амьдралтай холбоотой байж болзошгүй молекулуудын ул мөрийг илрүүлсэн тухайгаа зарлалаа. NASA-гийн James Webb сансрын телескоп (JWST) ашиглан хийсэн ажиглалт нь одоогоор хамгийн хүчтэй, гэхдээ урьдчилсан шинжтэй нотолгоонд тооцогдож байна.
2025-04-17

“Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг амьтанд ээлтэй нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ
Дэлхий даяар 60 секунд тутам нэг амьтан хүний хүчирхийлэлд өртөж, жил бүр 900 мянга гаруй нохой, муур устгалд орж буй судалгаа байдаг. Энэ нь хүний хариуцлагагүй байдал, хяналтгүй үржүүлгийн сөрөг үр дагавар гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Энэ асуудлыг олон нийтэд таниулж, амьтдад ээлтэй, хайр энэрэлтэй орчинг бий болгох зорилгоор “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 12-нд зохион байгууллаа.
2025-04-17

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн шинэ агуулахтай боллоо
Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метрийн хэмжээтэй, орчин үеийн шаардлага хангасан хүчилтөрөгчийн агуулах барьж, ашиглалтад оруулжээ. Энэхүү агуулах нь тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй хүчилтөрөгч шаардлагатай өрөөнүүдийг найдвартай хангах зорилготой юм.
2025-04-17

“Арсенал” 15 удаагийн аварга “Реал Мадрид”-ыг хожин, 2009 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа
Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын шатанд Английн “Арсенал” клуб Испанийн алдарт “Реал Мадрид”-ыг талбай дээр нь 2:1 харьцаатай буулган авч, 15 жилийн дараа анх удаа хагас шигшээд шалгарлаа.
2025-04-17

Баруун аймгуудад бороо, нойтон цастай, Алтайн уулархаг бүсэд шороон шуургатай байна
Өнөөдөр 8:00-20:00 цагийн хооронд нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар харьцангуй багавтар үүлтэй цаг агаар ажиглагдана. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, бусад нутгаар хур тунадас орохгүй төлөвтэй байна.
2025-04-17

Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Zeit сонинд өгсөн ярилцлагадаа “Баруун” гэх уламжлалт ойлголт суларч, одоо ийм геополитикийн нэгдмэл цул гэж үгүй болсон тухай мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп эргэн Зууван танхимд ирснээр энэ хандлага улам бүр тод харагдаж эхэлсэн аж.
2025-04-17
