x

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ

Умард Солонгос руу өнгөрсөн онд дрон илгээхэд тусалсан гэх үндэслэлээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд даваа гарагт тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. 

Тусгай зөвлөх Чо Ын Сукийн ахалсан баг мөн "Умард Солонгосыг хариу арга хэмжээ авахад хүргэснээр 12 дугаар сард онц байдал зарлах шалтаг болгон ашиглах зорилгоор Юн Сог Ёлийн гаргасан тушаалтай холбогдуулан "эрх мэдлээ урвуулан ашигласан" хэрэгт буруутгасан байна.

Тусгай зөвлөх багийнхан Юн Сог Ёлийн онц байдал зарлах оролдлоготой холбоотой янз бүрийн баримт бичгүүдийг шалгаж байгаа юм. Өмнө нь мөрдөгчид нэгдүгээр сард өөрийг нь саатуулахад саад учруулсан, зарлигийг зарлах явцад Засгийн газрын гишүүдийн эрхийг зөрчсөн хэргээр буруутгажээ. 

Юн Сог Ёлийг мөн прокурорууд онд байдал зарлахыг оролдсоноор бослого гаргасан хэргээр ял тулгаад байгаа бөгөөд энэ оны долоодугаар сараас хойш шүүх хуралд оролцох хугацаандаа хоригдсоор байна.

Тусгай зөвлөх баг мөн Батлан ​​​​хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Батлан ​​​​хамгаалахын сөрөг тагнуулын командлалын дарга асан Ёо Ин Хён нарыг дроны хэрэгт холбогдуулан дайсанд тусалсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр ялласан гэж мэдэгджээ.

Мөн Дроны ажиллагааны командлалын дарга Ким Ён Дэ-г албан ёсны үүрэг гүйцэтгэхэд саад учруулсан, албаны хуурамч баримт бичиг боловсруулахыг шаардсан хэргээр саатуулахгүйгээр ялласан байна.

Юн Сог Ёлийн хэргийн тухайд, тусгай зөвлөх баг гадаадын түрэмгийллийг өдөөн хатгасан хэргээр яллах талаар авч үзэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан бөгөөд ингэхийн тулд түүнийг дайсагнагч улстай хуйвалдсан гэсэн нотлох баримт шаардлагатай байжээ.

Эх сурвалж: Yonhap

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан саяхан Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 4 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 14 мин Ормузын хавх 30 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 40 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 0 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 57 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 5 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 21 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 32 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 41 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 51 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 5 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 10 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 11 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 16 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 30 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 21 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 27 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 40 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top